Төвөдөөс олдсон монгол цутгамлыг солироор хийсэн үү

Энд бичсэнээр, 1938 онд Германы эр­дэм шинжилгээний экспедиц Төвөдөөс 24 см өндөр, XIII зууны үеийн монгол баат­рыг дүрсэлсэн цутгамал олсон бө­гөөд тухайн үед үүнийг төмөр, кобальт, никелээр хийсэн гэдэг олон таамаг дэв­шүүсэн байна.

Гэтэл саяхан энэ цутгамлыг хийсэн метал­лын шинж чанар Чинга соли­рынхтой адил байгааг тогтоосон аж. Чинга солирыг Германы эрдэмтэд 1913 онд Монгол-Оросын хилийн зур­вас газраас олсон байна. Эрдэмтдийн үз­сэнээр энэ солир 10-20 мянган жи­лийн өмнө унасан бөгөөд маш хатуу, дэлхий дээр байхгүй метал­лаас бүрдсэнийг тогтоосон байна. Гэ­тэл дээрх баримал яг Чинга шиг метал­лаар бараг 300 жилийн өмнө хийгдсэн байж.

Хамгийн гол нь, солирыг зүсэхэд маш хэцүү, асар өндөр хэмд хайлж бай­сан учраас хэрхэн хийсэн нь анхаарал та­таж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button