Х.Клинтон тэтгэвэртээ гарна
Энэ талаар Америкийн Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдлээ.
Тэрбээр Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны төлөвлөгөө огт өөрчлөгдөөгүй. Тэр дараачийн залгамжлагчаа хүлээн авчихаад хувийн амьдралаа бодно гэж хэлж байсныг та нар сонссон биз ээ хэмээжээ.
Хиллари Клинтон Обамаг тангараг өргөх хүртэл буюу ирэх оны нэгдүгээр сар болтол ажиллах юм байна. Харин Клинтоны дараагийн Төрийн нарийн бичгийн дарга хэн байх талаар асуухад Нуланд Үүнийг Ерөнхийлөгч өөрөө шийднэ гэжээ.
Гэхдээ Сенатын гадаад бодлогын хорооны дарга Жон Керри түүнийг залгамжлах магадлалтай байна. Хэдий тийм ч Керри энэ албан тушаалд томилогдвол бүгд найрамдахчууд энэ суудлыг эзлэх магадлалтай. Түүнчлэн НҮБ дэх АНУ-ын Элчин сайд Сьюзан Райсыг томилж магадгүй байгаа аж.