Орон тооны бус гишүүдийг томилов

агентлагийн орон тооны бус гишүүд ажил байдлын улмаас өөр ажилд шилжсэн, томилогдсонтой холбоотойгоор тус газрын орон тооны бус гишүүдийг Засгийн газрын хагас сайн өдрийн хуралдаанаар шинээр томиллоо.

Орон тооны бус гишүүнээр Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын дарга Б.Ганбат, Үйлдвэр, хөдөө аж ахуй яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш, Уул уурхайн яамны Түлшний бодлогын хэлтсийн дарга А.Эрдэнэпүрэв, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Нэгдсэн бодлого, төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга А.Нэргүй, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Амарбаяр нарыг томилжээ.

Г.Уянга

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button