Жүдогийн дэлхийн шилдгүүд хойд хөршид чуулна
бөхийн холбоотой хамтран зохион байгуулахаар болжээ. Манай улсаас энэ жинд дэлхийн аваргын болзол хангасан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар зодоглох юм.
Зохион байгуулагчид шилдэг 16 бөхийг шалгаруулахын тулд сүүлийн хоёр жилийн хугацаанд Олон улсын жүдо бөхийн холбоонд чансаагаараа дээгүүр бичигдсэн тамирчдыг сонгох аж. Тэдний үзүүлсэн амжилт, оролцсон тэмцээн зэргээс дүгнэж байгаа гэнэ. Энэ тэмцээнд манай тамирчин Х.Цагаанбаатараас гадна Алиом Гаданов, Муса Могушков зэрэг ОХУ-ын шилдгүүд нэр заан дуудагдаж байна. Түүнчлэн, бөхийн энэ төрлийн эх орон Япон улсаас Масаши Эбинумо, Жүнпэй Моришита нарын аваргууд хүч үзэх билээ.
Харин өнгөрсөн Лондоны Олимпийн татамийг эзэгнэсэн, Олимпийн аварга Лаша Шавдуаташвил шилдэг 16 бөхийг чансаагаар тэргүүлж байна. Тэмцээн ирэх сарын 15-нд Москва хотноо болох юм. Түрүүлсэн бөх 30 мянган еврогийн шагналтай бөгөөд тэмцээний нийт шагналын сан 66 мянган евро аж.