Япон, Хойд Солонгос тасарсан хэлэлцээрээ Улаанбаатарт үргэлжлүүлнэ
хоногт Улаанбаатарт зохион байгуулахаар тохиролцсон талаар Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Осама Фүжимүра өчигдөр мэдээлэв.
Энэ нь Токио, Пхеньяны 2008 оны наймдугаар сард хойшилсон албан ёсны уулзалтын дараах анхны хэлэлцээр болох юм. Yomuri Shimbun сонинд тэмдэглэснээр, Хойд Солонгосын тагнуулчид япончуудыг хулгайлж нутагтаа аваачсан асуудлыг хэлэлцээрийн хөтөлбөрт оруулахыг Токио ихээхэн чармайж байгаа аж. Хэлэлцээр ирэх пүрэв, баасан гаригт болно гэж Р.Фүжимүра хэлжээ. Хэлэлцээрт Японы талыг ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын дарга Шинсүкэ Сүгияма төлөөлөх бол Хойд Солонгосоос, Японтой харилцаагаа сайжруулах хэлэлцээр хариуцсан тусгай элч, ГХЯ-ны Азийн газрын дарга Ким Чоль Хо ирэх гэнэ.
Б.Амгалан