Намууд олон нийтийг талцуулахгүй гэж тохиролцлоо

сонгох, сонгогдох эрхийг боогдуулсан гэх маргаан гарч байгаа. Тиймээс УИХ дахь намын бүлгүүд хамтарсан мэдэгдэл гаргасан юм. Энэ тухайгаа АН, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл, МАН зэрэг нам, эвслийн бүлгийн дарга нар хэвлэлийнхэнд мэдэгдлээ. Орон нутгийн сонгуулийг шударга, зөв, тогтвортой байлгах талаар намууд хоорондоо тохиролцсон юм байна.

Мэдэгдэлд орон нутгийн удирдлагууд болон сонгуулийн тойрог, хэсгийн хороо тэдгээрийн удирдлагууд улс төрийн зорилгоор нам эвслээс нэр дэвшигчдийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах хууль бус үйлдэл, арга ажиллагаа явуулахгүй байхаар тусгажээ. Мөн сонгуулийн зарим тойргийн маргаантай асуудлаар гарсан шүүхийн хууль ёсны шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх, нэр дэвшигчийг гүтгэх асуудлыг зөвхөн хуулийн хүрээнд шийдвэрлэх, орон нутгийн төсөв хөрөнгийг хуульд зааснаас бусад тохиолдолд сонгуулийн холбогдолтой үйл ажиллагаанд зарцуулахгүй байх гэнэ.

Түүнчлэн иргэдийн мэдээлэл олж авах, үзэл бодлоо хуулийн хүрээнд чөлөөтэй илэрхийлэх явдлыг хаан боогдуулахгүй байж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд иргэдэд тэнцвэртэй мэдээлэл хүргэх бололцоог хангах талаар мэдэгдэлд тусгасан байна. Мөн нам, эвслүүд, улс төрийн тогтвортой байдлыг хангахын тулд олон түмнийг талцуулах, хагаралдуулахгүй байх тухай хамтарсан мэдэгдэлд дурджээ. Ийнхүү намууд хамтарсан мэдэгдэл хийснээр, Шударга ёс эвслийн орон нутаг дахь зарим нэр дэвшигчийг бүртгэхээр болжээ.

Б.Жаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button