Уитни Хьюстон Европын MTҮ-гийн шагнал хүртлээ

Өчигдөр Германы Майн дахь Франкфурт хотноо Европын MTҮ Europe Music Awards шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Тус ажиллагааг зохионы байгуулах хорооныхны мэдэгдсэнээр дуучин агсан Уитни Хьюстонд поп хөгжмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн шагнал олгожээ.

Тэрээр 2010 оноос эхлэн олгож буй Дэлхийн бурхан хэмээх номинациас шагнал авсан байна. Өмнө нь энэ шагналыг Queen хамтлаг, дуучин Бон Жови нар хүртэж байсан аж.

Дуучин Уитни Хьюстон энэ оны хоёрдугаар сард 48 насандаа таалал төгссөн.

Дашрамд дурдахад 19 дэх удаагийн энэ ёслолын ажиллагаанд Рианна, Жастин Бибер, Кэти Перри, Леди ГаГа нарын алдартнууд ирсэн байна. Түүнчлэн дэлхийн 160 орны 700 сая үзэгч шагнал гардуулах ажиллагааг шууд нэвтрүүлгээр үзэж сонирхжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button