Шар металл гялалзлаа
уруудаж эхэлсэн тус таваарын ханш энэ долоо хоногт харьцангуй уярч өчигдрийн байдлаар унци алт 1737 ам.долларт хүрлээ. Энэ нь энэ долоо хоногийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Олон улсын эдийн засагчид Хятад болон Евро бүс мөнгөний нийлүүлэлт нэмэгдвэл ам.долларын ханш суларч, алтных өсөх магадлалтай. Ирэх жил дэлхийн эдийн засгийн байдал, үнэт цаас болон хадгаламжийн хүү доогуур байх юм бол бизнес эрхлэгчид хөрөнгөө алтанд оруулж, улмаар тус металлын эрэлт, үнэ нь өсөх хандлагатай байна гэжээ.
Евро бүсийн өрийн хямрал, урд хөршийн компаниудын ашгийн уналт мөн Япон улсын хэрэглээний үнийн үзүүлэлт сүүлийн 16 сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрч байгаа нь тус таваарын үнэ хэлбэлзэхэд хүчтэй нөлөө үзүүлсээр байна. Гэсэн ч олон улсын зах зээлд шар металл ахин гялалзаж эхэллээ.