Баянголчууд дүүрэгтээ эзэн нь байна

Тэд томоохон зах, дэлгүүр зэрэг хүн ам төвлөрсөн газрууд, айл өрхөөр орж иргэдтэй уулзан, МАН-аас нэр дэвшигчдийг дэмжиж, саналаа өгөхийг уриаллаа.

Энэ удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчид Иргэн та дүүрэгтээ эзэн нь гэсэн уриатай оролцож байна. Нийт нэр дэвшигчдийн 73 хувь нь анх удаа сонгуульд өрсөлдөж байгаа бөгөөд бүгд дээд боловсролтой байгаа юм.

Нэр дэвшигчдийн дундаж нас 33 байгаа нь МАН Баянгол дүүрэгт залуучуудаа дэмжиж байгаагийн илэрхийлэл болж байна.

Баянгол дүүрэгт гавьяат тамирчин Ц.Шаравжамц, МН 25 дугаар телевизийн ахлах редактор Г.Ганзориг, Нар сар хөгжмийн төрийн бус байгууллагын тэргүүн Т.Наранбаатар гээд олны танил эрхэм ч цөөнгүй байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button