Цагдаагийн тусгай бүлгийнхэн гэмт этгээдийг баривчлав
өнгөрөгч баасан гаригийн шөнө 22 цаг 25 минутын үед машинтай цуг явж байгаад согтуугаар бөөрөн тус газар нь хутгалж амь насы хохироосон хэрэг гарсан байна.
Уг хэргийн тухай дуудлага тэр шөнөдөө Хэнтий аймгийн Цагдаагийн газарт ирсэн даруйд тус газрын орон тооны бус Тусгай бүлэг-ийн 7 алба хаагч цагдаагийн ахмад Г.Оюунбатаар ахлуулан хэргийн газар луу хөдөлж, маргааш өглөө нь 6 цаг 40 минутад гэмт этгээдийг баривчилсан байна.
Уг этгээд хэргийн газраас ТОЗ-8 маркийн буу, 100 ширхэг сумны хамт авч оргон Дадал сумаас урагш 25 км буюу тус сумын Онон багийн нутаг Угалзарын адаг гэх газарт явж байгаад баригджээ. Гэмт этгээд Н нь баривчлах явцад буугаа сумлаж цагдаагийн алба хаагчид руу чиглүүлэн буудахыг завдсан тул цагдаагийн тусгай бүлгийнхэн СВД болон АКМ маркийн буугаар таван удаа хий буудан анхааруулжээ. Уг гэмт этгээд урьд нь танхайн хэргээр ял эдэлж байсан хэмээн аймгийн Цагдаагийн газрын олон нийттэй харилцах албаны байцаагч, цагдаагийн дэслэгч Г.Одонтуяа мэдээллээ.
Г.Уянга
Оллоо.мн