Хүүхдэд хамаатай бүхнийг стандарттай болгоно

хамгийн том баялаг нь хүн. Түүн дотроо хүүхэд бол хамгийн нандин байх ёстойг олон хүн хэлдэг. Харамсалтай нь хүүхдийг хамгаалах, амьдрах орчинг баталгаатай болгоход өнөөгийн нийгэмд дутагдалтай зүйл цөөнгүй бий. Манай улсад 6200 гаруй стандарт хэрэгжиж мөрдөгддөг ч хүүхдүүд ямар орчинд өсч, ямар баталгаат хүнс хэрэглэж байгааг төдийлөн анхаардаггүй. Хэн бүхний хайхрамжгүй байдлаас болж өнгөрсөн есдүгээр сард л гэхэд сургуулиа тараад явж байсан жаахан охины дээрээс зуурмагийн машин унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Түүний дараахан нэг өдөрт гурван хүүхэд машин дайруулж амиа алдсан. Энэ мэтчилэн өдөр алгасахгүй хэрэг гардаг. Манай монголчууд нөгөө л хэнэггүй зангаараа тоомжиргүй ханддаг. Ийм хэрэг явдлууд стандарт мөрдөөгүйгээс, стандарт байхгүйгээс болж гардаг байна. Тиймээс Хүүхэд бүрийг хамгаалъя форумыг зохион байгуулж, энэ үеэр хүүхдэд хамаатай бүхэн стандарттай байх ёстой гэсэн асуудлыг хөндлөө.

Хүүхэд бүрийг хамгаалъя форумыг Хөрст дэлхий ТББ, Даймонд пресс клуб хамтран зохион байгуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан энэхүү форум өчигдөр Хүүхдийн ордонд болж, хүүхдийн эрх ашгийг хамгаалахад тулгамдаад байгаа асуудлын талаар санал солилцсон. Энэ үеэр хүүхэдтэй хамаатай бүхэн стандарттай байх ёстой гэсэн асуудлыг чухалчилж, үүнийг хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлсэн билээ. Мөн форумын үеэр Хөрст дэлхий , Даймонд пресс-ийн санаачилгаар тав, 14, 113 дугаар сургуулийн хажуугийн зам дээр Анхаар хүүхэд хурдаа хасна уу гэсэн анхааруулга бүхий самбарыг босгосон байна. Хэдийгээр энэ нь жижигхэн ажил мэт боловч, хүүхэд зам тээврийн осолд өртөхгүй байхад онцгой ач холбогдолтой гэнэ. Уг сануулга бүхий самбарыг аль сургуулийн ойролцоо байрлуулах талаар ЗЦГ-аас санал авчээ. Нийслэлд хөдөлгөөн ихтэй замын хажууд байдаг сургууль олон бий. Эдгээрээс эхний ээлжинд дээрх гурван сургуулийг сонгооч гэсэн хүсэлтийг ЗЦГ-аас өгчээ.

ЗЦГ-ын Техникийн хяналтын хэлтсийн дарга, дэд хурандаа Р.Мөнхбаяр Өнгөрсөн онд 160 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртөж, тэдний 30 нь амиа алдсан байдаг. Швед улсад гэхэд нэг хүүхэд осолд өртөхөд улс даяараа ярьдаг. Гэтэл манай монголчууд энгийн үзэгдэл мэт хүлээн авч байна. ЗЦГ-аас эрхзүйн шинэчлэл хийх ёстой гэж үзэж байна. Сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно гэж хуульчилсан. Гэтэл энэ дүрэм нь аль 1996 онд батлагдсан байдаг. Тэр үеийн Улаанбаатар өнөөдрийн нийслэлийн замын хөдөлгөөний зохицуулалт тэс өөр болсон. Тиймээс 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж өөрчлөх хэрэгтэй. Манай улс 480 мянган авто машинтай, 820 мянган жолоочтой болсон. Гэтэл хүүхдийг зориулалтын суудал дээр суулгах асуудал орхигдсон. Мөн замын хөдөлгөөний хичээлийг сонгон судалж байна. Энэ хичээлийг заавал заах ёстой. Сургуулийн хүүхдүүдийг автобусаар тээвэрлэж эхэлсэн. Гэтэл сургуулийн хүүхдийн автобусны стандарт гэж алга. Хүүхдэд тохирсон суудал, бариул гэж байх ёстой гэж байлаа.

ХҮҮХДИЙН АСУУДЛЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ ХАРИУЦАХ ЁСТОЙ

Энэ үеэр Хөрст ТББ-ын тэргүүн Б.Ганбаяртай уулзсан юм.

-Өнөөдөр хүүхэд сургуульдаа яваад амьд эргэж ирэх эсэх баталгаа алга. Тиймээс хүүхдэд хамаатай бүхэн стандарттай, хэм хэмжээтэй, дүрэм журамд нийцсэн байх ёстой гэдгийг хуульчлах нь зөв. Өнөөдөр Монголд хүүхдээ гэрт нь цоожлоод явах, машины урд суулгаад явахад хэн ч хууль зөрчлөө гэж үздэггүй. Гэтэл манай хөрш оронд 12-оос доош настай хүүхэд машины урд суудалд суух эрхгүй байдаг аж. Мөн түүнээс доош настай хүүх­дээ урт талынхаа суудалд авч явж байвал торгууль ноогдуулж, жолоо барих эрхийг хасдаг байна. Бид хуультай болчихвол асуудал нэлээд цэгцэрнэ. Тиймээс энэ форумаас гарсан санал санаачилга, зөвлөмжийг Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүдэд танилцуулна.

Бид зохицуулалт,стандартаа баталж, хуульчилж чадвал ирээдүй хойч үеийнхнээ хамгаалж чадна. Монгол хөгжөөд байгаа хэрнээ хөгжингүй орнуудын жишгээс санаа авч хууль дүрэмдээ оруулахгүй байна. Хүүхдийн тухай асуудлыг Шадар сайд хариуцаж байгааг би их гайхдаг. Монгол Улсыг айлаар яривал Ерөнхийлөгч гэж аавтай. Гэтэл хүүхдийн асуудлыг яагаад аав нь хариуцахгүй байна вэ. Үүнийг өөрчилмөөр санагдсан. Миний хувьд нэгдүгээрт хүүхдэд хамаатай бүхэн стандарттай байя, хоёрдугаарт хүүхдийн асуудлыг аав болсон Ерөнхийлөгч нь хариуцдаг байя гэсэн санаачилгыг дэвшүүлж байгаа.

Х.БААВГАЙ ХҮҮХЭД ТАНИН МЭДЭХ ХЭРЭЭР ӨӨРИЙГӨӨ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАХ ЧАДВАРТАЙ БОЛДОГ

Энэ үеэр Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Х.Баавгайгаас зарим зүйлийг тодрууллаа.

-Ирэх жилүүдэд хүүхэд хамгаалалд ямар ахиц гарах вэ?

-Стратегийн тэргүүлэх чиглэлийг хүүхдийн хөгжлийн асуудал байна гэж тавьсан. Өөрөөр хэлбэл, Монголын хүүхэд бүр хөгжлийн шаталсан хөтөлбөрт хамрагдаж, үүгээрээ хамжуулж хүүхдийн оролцоо болон хөгжих эрх бүрэн хангагдана. Хүүхэд танин мэдэх хэрээр өөрийгөө эрсдэлээс хамгаалах чадвартай болдог. Урьдчилан сэргийлэлт хамгийн сайн хамгаалалт байдаг. Энэ утгаараа хүүхдийг аливаа эрсдэл, аюулаас өөрийгөө хамгаалах мэдлэг чадвар эзэмшүүлэх сургалт, сурталчилгааг бүх чиглэлээр явуулах нь чухал. Мөн эрх зүйн орчин чухал. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байгаа. Тиймээс энэ хуульд том өөрчлөлт оруулж, хүүхдэд зүй бусаар ханддаг хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. Үүнтэй холбоотой иргэний болон эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал гарч ирж байна. Мөн Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ч ярьж байгаа. Хүүхдийн хүчирхийллийн 50 гаруй хувь нь гэр бүлд үйлдэгддэг.

-Бид 20 гаруй жил хүүхэд хамгааллын асуудлыг ярьж байна. Гэтэл огт сайжрахгүй байгаа. Үүний шалтгаан нь юу байна вэ?

-Манайхан хөтөлбөр гаргаад хаячихдаг. Хөтөлбөр гэдэг нь хүүхэд эцэг, эхчүүд өдөр тутамдаа юу хийх ёстойг нарийн тусгаад бичсэн аргачлал байх ёстой. Энэ аргачлал байхгүй учраас огт ахиц гарахгүй байдаг.

-Хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг маш олон гардаг. Хоёр сартай хүүхдийг ээж нь хөнөөсөн хэрэг ч гарч байсан. Энэ бүхний эсрэг хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж буй байгууллага дуу хоолойгоо нийгэмд хүргэх нь тун ховор байна гэж иргэд шүүмжилдэг. Энэ талаар?

-Энэ бол удирдлагын зохион байгуулалттай холбоотой. Тиймээс хүүхэддээ хүрсэн үйл ажиллагааг дэмжиж явуулах ёстой. Энэ ажилд л төсөв хуваарилах нь зөв. Тиймээс бид Хүүхдээ сонсъё аяныг зохион байгуулж байна. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын 1111 төвд хүүхэдтэй холбоотой 300 гаруй санал асуулга ирсэн байна. Бид Хүүхдээ сонсъё гэдэг энэ аяныг энэ сарын 15-ныг хүртэл явуулж, НҮБ-ын Хүүхдийн конвенци батлагдсан өдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд дүгнэнэ. Тэгээд Зөв Монгол хүүхэд үндэсний хөтөлбөрийнхөө агуулгыг боловсруулна.

58-ЫН БАГАЧУУД СУРГУУЛИЙН АВТОБУСТАЙ БОЛОВ

Хүүхэд бүрийг хамгаалъя форумын хүрээнд Хөрст дэл­хий ТББ улсын сургуулиудыг автобустай болгох санаачилга гарган хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажлынхаа эхлэл болгож, Дамбадаржаагийн эцсийн буудалд байрлах нийслэлийн 58 дугаар сургуулийг сонгон авчээ. Ингэснээр гэр хорооллын дунд байрладаг энэхүү сургуулийн хүүхдүүд хичээлдээ ирэхдээ шугамын автобус хүлээж, даарахгүй сургуулийнхаа автобусаар явах боломж бүрдэж буй юм. Энэхүү автобус нь сургуулийн хүүхдийн стандартыг хангасан юм байна. Үнийн хувьд 68 мянган ам.доллар гэсэн.

Энэ үеэр Даймонд пресс-ийн ерөнхийлөгч С.Гантогоо Сургуулиудыг автобустай болгоё гэсэн бидний санаачилга ирэх онд улам өргөжнө гэж найдаж байна. Бид уг автобусыг сургуульд хүлээлгэн өгөөд зогсохгүй, нийслэлийн өмчит бүртгүүлж, автобусны жолооч, шатахууны зардлыг төсөвт суулгуулах ажлыг иж бүрнээр нь хийнэ. Мөн сургуулийн автобусны стандартыг нарийвчлан гаргуулахаар ажиллаж байна гэлээ.

Б.Азаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button