ВТҮ телевизийн захирал асан Г.Баянжаргалын ээжийг зоджээ

захирал асан Г.Баянжаргалын ээжийнх нь биед халдсан хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, тэрбээр нийгмийн даатгалын дэвтрээ тус телевизээс авахуулахаар ээжийгээ явуултал телевизийн хамгаалалтын албаныхан биед нь халдаж, улмаар зоджээ. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна.
Сэтгүүлч Г.Баянжаргал гомдолтой байгаа тухайгаа МСЭ-д утсаар илэрхийлжээ. Тиймээс МСЭ-ээс өчигдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тус хуралд ВТҮ телевизийн зарим ажилчид ирсэн ч олны өмнө ил гарахыг хүссээгүй юм.
Тус телевизэд ажиллах нөхцөл байдал хүнд байгааг МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид хэллээ. Тиймээс Монголын хэвлэлийн эрх чөлөөнд халдсан удаа дараагийн үйлдэлд үндэслэн МСЭ өчигдөр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд онлайн хэлбэрээр албан бичиг хүргүүлжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар BTҮ телевиз сүүлийн нэг жилийн хугацаанд ажилчдынхаа цалин хөлсийг гүйцэд өгөөгүй, үндэслэлгүйгээр ажлаас халах тохиолдол олон гарч байгаа гэнэ. Тухайлбал, сүүлийн хоёр сар ажилчдынхаа цалинг өгөөгүй. Мөн шинэ удирдлагууд нь ирэх арванхоёрдугаар сар хүртэл дахин цалингүй ажиллахыг ажилтнууддаа хэлжээ. Мөн цалингаа авъя гэсэн хүмүүсээс 100 мянган төгрөг хасч боддог. Мэдээний алба болон программын албаны сэтгүүлчдээ үндэслэлгүй халсан. Ажлаас гарсан хүний бичиг баримтыг өгдөггүй зэрэг ноцтой зөрчил тус телевизэд үүсээд байгаа аж. BTҮ телевизийн нэгэн ажилтны хэлснээр сүүлийн нэг жилийн хугацаанд удирдлага нь хоёр удаа солигдсон.
Нэг хэсэг ВТҮ-д УИХ-ын гишүүн асан Ц.Батбаярын дүү Ганцэцэг,С1 телевизийн Амарсайхан нар ажиллаж байсан. Харин одоо тус телевизийг НИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр удирдаж байгаа аж. Тэрбээр ажилтан бүртэйгээ ганцаарчлан уулзаж, дахин хоёр сар цалингүй ажиллах нөхцөл тавьсан гэнэ. Мөн энэ сарын 2-нд сэтгүүлчийн биед халдсан ноцтой хэрэг гараад удаагүй байтал дахин ийм хэрэг гарсанд МСЭ эгдүүцэж байгаагаа илэрхийлсэн юм.