Ц.Элбэгдорж Нар, салхины эрчим ашиглахыг дэмжинэ

ивээл дор Чингис хаан зочид буудалд өчигдөр эхэллээ. Бага хуралд бүс нутгийн орнууд болох Хятад, Өмнөд Солонгос, Умард Солонгос, Орос, Япон, мөн Герман, Франц, Их Британи, Азийн хөгжлийн банк, Сэргээгдэх эрчим хүчний олон улсын агентлаг, Хайнс Зайделийн сангийн төлөөлөгчид оролцож байна. Тус бага хурлын нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн үгэндээ,

-Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний судалгаа, үйлдвэрлэл, ашиглах үйл ажиллагаанд асар их ач холбогдол өгч байгаа. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлд Монгол Улсад томоохон боломж бий гэдгийг та бүхний туслалцаатайгаар энэ хамтын ажиллагаанд оролцсоноор сэргээгдэх эрчим хүчний боломжоо хэрхэн ашиглах вэ, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг эрчимтэй ашиглаж эхлэх тэр цаг хугацааг хэр урагшлуулах вэ гэсэн асуудал байна.

Эдгээрийн талаар та бүхэн үнэтэй саналаа бидэнтэй хуваалцвал их талархах болно. Би эрчим хүчний мэргэжлийн хүн биш гэхдээ сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь маш чухал гэж үзэж, энэ чиглэлээр гарч буй санал санаачилгыг дэмжих ёстой гэсэн бодол тээж явдаг. Учир нь энэ эрчим хүч өөрөө байгальд байнга байж байдаг. Нар гэхэд л маш урт удаан хугацааны эрчим хүчний нөөц. Тэгэхээр байж байгаа энэ эрчим хүчний энэ эх үүсвэрийг хүн төрөлхтөн өөрийн хэрэгцээнд ашиглах тухай бид ярилцах байх. Бид эрчим хүчний хувьд ер нь их бүдүүлэг хэлбэрээс эхэлсэн. Нүүрс, газрын тос, шатдаг хийг л ашиглаж байна. Эдгээр нь дуусах эрчим хүч.

Байгаль орчин бохирдуулагч нүүрснээс гадна цөмийн эрчим хүч ч аюултайг бид харж байна. Сэргээгдэх эрчим хүчинд тийм аюул байхгүй болов уу. Зөвхөн нарныхаа эрчим хүчийг ашиглахад урьдчилсан тооцоогоор Хятадын эрчим хүчний хэрэглээг хангахаар байна. Ийм агуу боломж Монголд байна. Дээр нь салхины эрчим хүчийг нэмбэл Ази, Номхон далайн хэрэгцээг хангахаар байгаа юм. Бид газраа ухуулаад байх сонирхолтой улс биш. Газар дээрх нар, салхины эрчим хүчийг маань ашиглая гэсэн саналыг бид дэмжих болно. Манай ард түмэн ч дэмжинэ гэж бодож байна. Бидэнд ийм л сонирхол байна.

Монгол бол улс төрийн хувьд хамгийн тогтвортой, асуудлаа шийдэж чаддаг орон. Эдийн засгийн хувьд ч асар өсөлттэй орон. Хамгийн том зах зээлийн хажууд байгаа орон. Тиймээс ярих бус ажлаа эхэлмээр байна. Эрчим хүчний сайд үүнд анхаарна гэж найдаж байна гэлээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button