Хайрст үлдээр 7783 хүн өвчилжээ

Эрхлэгч, Их эмч Бу.Оюун Хайрст үлд өвчний талаарх зөвлөгөө, сэрэмжлүүлгийг та бүхэндээ хүргэж байна.

Эпидермисийн эсүүдийн хуваагдлын зохицоо алдагдаж эвэршилт ихсэн хайрсаар хучигдсан гүвдрүүн тууралтууд гарч арьс, үе мөчийг гэмтээдэг олон шалтгаант арьсны өвчин юм. Энэхүү өвчнөөр өнгөрсөн 2011 оны байдлаар 7783 хүн өвчилж эмчүүлсэн байна.

Шалтгаан нь судлагдаагүй боловч хэд хэдэн онолоор тайлбарлана. Үүнд

1. Удамшлын онол

2. Халдвар харшлын онол

3. Халдвар-вирусийн онол

4. Дархлалын онол

5. Мэдрэл, дотоод шүүрлийн онол

6.Эдийн солилцооны өөрчлөлтийн онол.

Ангилал нь тодорхой баримтлал байхгүй. Явцаар нь

1. Давших

2. Зогсонги

3. Эдгэрэлтийн үе гэж ангилна.

Эмнэл зүй Гүвдрүүт тууралтууд нь тод улаан ба бүдэг ягаан өнгөтэй төвөөсөө мөнгөлөг цагаан хайрсаар хучигдсан байх бөгөөд энэ хайрс нь амархан ховхордог. Хайрсыг хусах үед тодорч лааны тос шиг болох ба цааш хусахад жижиг цусан харвалтууд үүснэ. Үүнийг Гурвал шинж гэнэ. Энэ нь давших үед илүү тод харагдана. Арьсны гэмтсэн газар шинээр гүвдрүү гарах ба үүнийг Кибнерийн шинж гэнэ. Тууралт ихэвчлэн их бие, мөчдөөр гарах ба зөвхөн гарын алга, хөлийн ул, хуйхаар, хумсыг гэмтээх, суга, цавиар голомтлон гарч болно.

Үе шатаараа янз бүрийн клиник шинж тэмдэг илэрдэг.

1. Давших үед Гүвдрүүнүүд тод улаан өнгөтэй. Зах руугаа тэлж томрох, нийлж хөрзөн үүсгэх хандлагатай. Хайрс нь зөвхөн төвдөө байна. Бага зэрэг загатнаатай, тууралтууд ихэвчлэн харалдаа байрлалтай байна. Энэ үед Гурвал шинж, Кибнерийн шинж тэмдэг-үүд тод илэрдэг. Энэ үед буруу эмчлэх, сэтгэл санаа тавгүй байдалд орсноос хүндэрч улайралт үүсч болно.

Хүмүүс энэ өвчнөөр олон жил өвдсөн байдаг учир өөрсдөө дураар тос түрхсэнээс арьс улайж хүндэрдэг нь олонтоо тохиолддог.

2. Зогсонги үед Шинээр гүвдрүү гарахгүй, гарсан гүвдрүүнүүд тэлж томрохгүй. Гүвдрүүнүүд хайрсаар бүрэн бүрхэгдсэн. Гүвдрүүний өнгө бүдэг ягаан болсон байна.

3. Эдгэрэлтийн үед Гүвдрүүнүүд шимэгдэж яваандаа цагаан толбо болно. Аажимдаа толбо арилна.

Хайрст үлд өвчний хүндэрсэн хэлбэр манай оронд цөөн тохиолдож байна.

Хүндэрсэн хэлбэр нь дараах хэлбэрээр илэрнэ. Ховор тохиолдолд өвчтөн маажиж арьс гэмтсэнээс идээлүүлэгч нянгаар бохирлогдсон түүхий хэлбэртэй гарч болно. Үүнийг Пустулёзный псориаз гэнэ. Тархмал түгэх хандлагатай байгааг Цумбушийн хэлбэр гэж нэрлэнэ.

Хайрст үлд манайд элбэг тохиолддог хүндрэлийн хэлбэр нь Псориатическая эритродермия хайрст үлдийн улайрал юм. Энэ үед хайрст үлдийн гүвдрүү ба хөрзөнгүүд ялгарч харагдахгүй арьс нилэнхүйдээ улайсан, маш их хайрс гуужиж унана.

Тунгалагийн зангилаа томорсон байна. Энэ нь ихэвчлэн эмчилгээ таараагүй, өвчтөн дур мэдэж тос түрхсэнээс болно.

Эмчилгээ нь өвчний хэлбэр, үе шатаас, мөн хавсарсан өвчнөөс хамаарч эмчилгээний сонголт янз бүр байна. Шалтгааныг тогтоовол эмчилгээ үр дүнтэй.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button