Дуучин хос нууцаа задална

Тэд цаашид гэр бүлийн ариун нандин харилцаа, үнэт зүйлийг хамгаалж, залуу гэр бүлийг дэмжих зорилгоор төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Киви хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн ч дуучин Анхаатай гэр бүл болсноор дуэт дуулах болсон Б.Халиуныг ойр дотныхон нь тун ч халамжтай, сайн гэргий гэдэг. Тэгвэл тэрбээр гэрийн сайн эзэгтэйн нууцаа залуу бүсгүйчүүдтэй хуваалцах гэнэ. Харин дуучин Анхаа гэр бүлийн харилцаагаа хэрхэн ариун нандин байлгах талаар залуучуудтай санал бодлоо солилцох аж.