Томчуудын томилолт сонгуулийн пиар-д зориулагджээ

УИХ-ын дарга З.Энхболд 2014-2016 онуудад улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг төлөвлөх асуудлаар иргэдтэй санал солилцох зорилготой гэж дурьджээ. Хаа байсан хоёр жилийн дараах хөрөнгө оруулалтын талаар иргэдээс асуухаар УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулан байж явдаг нь юу ч билээ дээ. Ирэх жилийн хөрөнгө оруулалтын талаар асууна гэсэн бол илүү үнэмшилтэй байх байлаа. Даанч төсвөө нэгэнт баталчихсан.

Дээрээс нь чуулганы түр завсарлагаа орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусахтай яг зэрэгцэнэ гэж байгаа. Тэгэхээр ерөөсөө л орон нутгийн сонгуульд зориулж, намрын чуулганыг түр завсарлуулах захирамжийг З.Энхболд дарга гаргасан юм биш үү. Энэ өдрүүдэд УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас эхлээд ерөөсөө л толгойтой бүхэн анхан шатны сонгуульд өөрийн намаас нэр дэвшигчийг дэмжих ажилд эрвийх дэрвийхээрээ оролцох үүргийг намаасаа аван дайчлагдаж байна. Төрийн ордон ч эл хуль. Ганц хоёр гишүүн өрөөгөөрөө орж гарах ч үстэй малгай, хөвөнтэй цамц өмсөөд, буриад гутал жийчихсэн Яг одоо хөдөө явах гэж байна хэмээн яарч сандарсан явах.

Эрх баригч намынхан энэ ажилд илүү их ач холбогдол өгөн, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ дэмжих зорилгоор өргөн хүрээтэй кампанит ажил шахуу зүйл өрнүүлж байна. Түүний нэг нь томчуудаа орон нутагт ажиллуулах. Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт зүүн гурван аймагт ажиллаад ирсэн. Хэнтий, Дорнод, Сүхбаатарт ажилласан Ерөнхий сайдын томилолт тухайн газруудад Ардчилсан намаас нэр дэвшигчдэд гайгүй сайн сурталчилгаа болж өгсөн гэнэ. Хэнтий аймагт ажиллахдаа гүйцэтгэх засаглалын тэргүүн маань Ардчилсан намаас хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг бүх шатандаа дэмжиж ажиллавал танай аймагт 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ шүү хэмээн ам өчиг өгсөн сурагтай.

Харин УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр өглөө Сэлэнгэ аймгийг зорьжээ. Зүүнхараа, Баруунхараа зэрэг хүн ам олонтой сумдуудад ажиллах гэнэ. Эргэж ирээд ирэх лхагва гаригт Өвөрхангайг зорино гэсэн маршруттай. Мөн Ардчилсан намын УИХ дахь бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат өнгөрсөн бямба гаригт Хөвсгөл аймагт байдал ямархуу байгааг биеэрээ үзэхээр явжээ. Түүний томилолтын багийнхан нь түрүүлээд газраар явсан бол өөрөө хойноос нь нисдэг тэргээр очсон гэнэ. Орон нутагт төлөөлөл багатай, хөл муутай Ардчилсан намынхан face’’-үүдээ ингэж хөдөө орон нутагт ажиллуулахын тулд л олонхиороо түрий барин намрын чуулганыг түр завсарлуулсан аж. Гэхдээ чуулганы үйл ажиллагааг завсарлуулахад учир бий.

Өмнө нь лав орон нутгийн сонгууль болж байна гээд УИХ-ын үйл ажиллагаа тасалдаж байгаагүй. Олонхийн бүлгийн дарга Д.Лүндээжанцан гишүүн энэ талаар Дөрвөн жилийн өмнөх орон нутгийн сонгуулийн үеэр бид завсарлаж байснаа санахгүй юм. Тэгэхэд би олонхийн бүлгийн ахлагч байсан. УИХ-ын чуулган болж л байсан шүү дээ хэмээн гайхширч суулаа.

УИХ завсарлахынхаа өмнө 2013 оны нэгдсэн төсвийг баталсан. Хуулиараа арваннэгдүгээр сарын 15-ны дотор парламент төсвөө баталж чадахгүй бол, үйл ажиллагаа явуулах эрх зүйн чадамжгүй гэж үзээд тарах учиртай. Харин энэ удаагийнхыг заасан хугацаанаас нь даруй долоо хоногийн өмнө баталж орхисон.

Цөөнх нь албан ёсны бүлэггүй, УИХ-ын Байнгын хороодод харьяалагдаж чадаагүй, аливаа асуудалд таслах эрх эдлэхгүй, зарчмын зөрүүтэй санал гаргах боломжгүй зэрэг сөрөг хүчнийх нь эрх зүйн чадамжгүй байдал эрх баригчдад олон таван үггүйгээр төсвөө батлах боломжийг олгосон. Тиймээс л эцсийн биш гуравдугаар шатны хэлэлцүүлгээр улсын төсвийг түргэн түүхий батлаад, намын ажлаа хийхээр явж оддоо. Энэ жилээс эхлэн орон нутагт төсвийн эрх мэдлийг өгч буй. Тиймээс л хөрөнгө мөнгө захиран зарцуулж, томрох нь тодорхой болсон орон нутгийн сонгууль Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын үйл ажиллагаа ийнхүү тасалдуулав.

Б.Энхжаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button