ТЭЦ-Ү-аас өмнө шугам сүлжээ үйлдвэрлэлийн баазыг ашиглалтад оруул

өнөөдрийг хүртэл тус ДЦС-ыг барих талаар дорвитой ажил хийгдсэнгүй. Тендер зарласан нэр төдийл ажлын ард гараад байна.
Гэтэл өнөөдөр нийслэлийн зургаан дүүргийн төвлөрсөн дулаан, цахилгааныг гурван ДЦС хангаж байгаагийн 70 орчим хувийг ТЭЦ-IҮ бүрдүүлж байгаа билээ. Хэрэв тус ДЦС-д ямар нэгэн доголдол, муугаар бодоход осол гарлаа гэхэд нийслэл хот маань бүхэлдээ хөлдөх аюул бидний өмнө тулгараад байна хэмээн мэргэжилтнүүд удаа дараалан анхааруулсаар байгаа юм. Тэд шинээр барихаа урьтал болголгүй хуучнаа сэргээн засварлахгүй бол хөгшин хонины насгүй болсон гэдгийг хэлээд байгаа аж.
Уг нь 1980 онд ТЭЦ-IҮ-ийн дэргэд дулааны шугам сүлжээ үйлдвэрлэлийн баазыг барьж ашиглалтад өгч байсан байна. Энэ нь иж бүрэн хяналт, удирдлагатай бөгөөд гэнэтийн осол гарахад дулааны шугамыг хэсэгчлэн хаах алсын удирдлагатай байсан аж. Гэтэл зах зээлийн нийгэмд шилжихтэй зэрэгцээд 18 мянган метр шугамд байсан кабелийн утсыг хулгайд алдаж, улмаар цахилгаан хөдөлгүүрийг ч ашиглах боломжгүй болж хураажээ. Харин тухайн баазыг дахин сэргээж, ашиглах ажил хийгдэж байгаа аж. Гэвч дээрх ажилтай холбоотойгоор 600-800 метр дулааны шугамын санхүүжилт улсын төсөвт ороогүй байна.
Манай оронд нар болон сарны сэргээгдэх эрчим хүчний нөөцөөр баялаг хэдий ч тус эрчим хүчний барилга байгууламжийг барихад асар их хөрөнгө шаардлагатай. Үүний оронд эхний ээлжинд дулааны шугам сүлжээ үйлдвэрлэлийн баазыг ашиглавал хямд гэдгийг мэргэжилтнүүд онцлоод байгаа юм.
Л.Тамир
Оллоо.мн