Хагалгаанд орж байхад л Шоронд орсон гээд бичүүлчих юм даа

-Танай аймгийг өмнөговьчууд Монголын зүрх болгон өргөмжилж байхад эдийн засгийн үр ашиг талаас нь төр засгаас Азийн эрчим хүчний, баялгийн төв болгох нь бий. Энэ том тодорхойлолтын ард та Өм-нөговийн Засаг даргын хувиар хэр холын ирээдүйг харж байна вэ?

-Мэдээж Монгол Улсын эдийн засгийг хөл дээр нь зогсоож, улс орныг маань хөгжилд хүргэхэд хамгийн гол дэм үзүүлэхүйц орд газрууд манай аймагт байгаа гэдэг утгаараа яах аргагүй энэ улсын ирээдүйг Өмнөговьтой холбож ирээдүйг ярих хэрэгтэй болчихоод байгаа юм. Зүгээр өөрийн тань асуултад Өмнөговь аймгийн Засаг даргын хувиар хариулсан ч тэр, жирийн өмнөговьчуудын төлөөлөл гэдэг утгаараа санаа бодлоо илэрхийлсэн ч тэр би ирээдүйд нь итгэл дүүрэн байдаг. Монголчуудыг тэжээх, эдийн зас-гийн хөгжлийг хөшүүрдэх Тавантолгой, Оюунтолгойн төслүүд хэрэгжиж эхэлснээр манай аймгийн хөгжил бусад аймгийнхнаас хол илүү ялгарах нь ойлгомжтой. Ямар ч байсан ойрын ирээдүйд Монголын дөрөв дэхь том хот болж, эдийн засагт оруулах хувь нэмрээрээ яах аргагүй зүрх нь болох нь тодорхой.

-Гэхдээ олборлолт ихэсч, уул уурхайн компаниудын үйл ажиллагаа эрчимжихийн хэрээр наад зах нь өмнөговьчуудын дунд тоосжилтоос болж эмгэг үүсэх нь их болох төлөвтэй байна. Дээр нь, гэрэл цахилгааны бэрхшээлээ өнгөрсөн хугацаанд шийдэж чадаагүй байгааг нь бид мэднэ. Иймд хөгжил, дэвшилтэй эн зэрэгцэж явах ёстой ажиллаж, амьдрах ая тухтай, эрүүл аюулгүй орчины төлөвлөлтийг та хэрхэн тооцоолж байгаа вэ?

-Хэрвээ манай улс орон хөрөнгө, мөнгөтэй, санхүүгийн хувьд бэрхшээл багатай байсан бол уул уурхайгаа ашиглахаасаа өмнө дэд бүтцээ шийдээд, анхнаасаа иргэндээ ээлтэй орчинд олборлолт явуулах ёстой байсан. Харамсалтай нь манай улсын эдийн засгийн чадавхи бидэнд тийм боломж олгосонгүй. Тийм ч учраас Өмнөговьд тоосжилт, гэрэл цахилгаан гэх мэт бэрхшээл бий болоод байгаа нь үнэн. Иймд аймгийн удирдлагуудын зүгээс тэнд үйл ажиллагаа явуулж буй компаниудын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор нь биелүүлж ажиллуулахын төлөө боломжтой бүх хувилбараар нь шахаж ажиллаж байгаа.

-Ойрын хугацаанд хийж, хэрэгжүүлэх дэд бүтцийн бүтээн байгуулалт юу байна вэ?

-Даланзадгад-Оюутолгой-Тавантолгойг холбосон 250 км хатуу хучилттай хар зам, Оюутолгой-Гашуун сухайтыг холбосон замын ажлыг ойрын хугацаанд эхлэх ёстой. Мөн Улаанбаатар-Мандалговь-Даланзадгадыг холбосон хар замын ажлыг хийж байна. Эрчим хүчний тухайд Чойроос нэгдсэн шугам сүлжээнд холбох гээд Тавантолгой руу цахилгаан дамжуулах агаарын шугамыг татчихсан байна. Чойр болон Тавантолгой дээр цахилгаан дамжуулах дэд станцыг бариад дуусч байгаа. Даланзадгад дээр барьж байгаа цахилгаан дамжуулах дэд станцаа энэ сардаа багтаагаад дуусгачихвал ондоо багтаад Өмнөговь аймаг төвийн эрчим хүчинд холбогдчихно. Ингэснээр манай аймаг замтай, байнгын эрчимтэй хүчтэй болно. Гэхдээ энд нэг алдаатай зүйл бий.

-Тэр нь юу гэж?

-Оюутолгой, Тавантолгойг дагаад зөвхөн Өмнөговь аймгийн зүүн хэсгийг хөгжүүлэх зураг яваад байгаа юм. Иймд бидний зүгээс баруун талаа яах вэ гэдэгт гол анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Аймгийн төвөөс хамгийн хол буюу 316 км-ийн цаана оршдог Гурван тэс сумыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдгийг ярих зайлшгүй шаардлага гарч ирж байгаа. Тиймээс энэ сумтай бид яаж холбогдох юм, орон нутгийг нь хэрхэн хөгжүүлэх вэ гэдгийг ярьж, төлөвлөж байна. Эхний удаад аймгийнхаа эх үүсвэрээс зураг төсвийг нь хийлгээд Даланзадгадаас Гурван тэс хүртэл хар зам тавих ажлыг эхэлж долоон км-ыг нь тавьсан байгаа. Эрчим хүчний тухайд баруун талын Гурван тэс, Ноён, Сэврээ зэрэг сум Өвөрмонголын өөртөө засах орны Алшаа аймгаас цахилгаан авдаг. Яваандаа үүнийг өөрчилж, дотоодын эрчим хүч нийлүүлэх зорилгоор цахилгаан станц барьж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Алийн болгон эрчим хүчээрээ бусдаас хараат байгаад байх вэ дээ, хэцүү шүү дээ.

-Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраагийн мөрийн хөтөлбөр 98 хувиар биеллээ гэсэн мэдээлэл танайхаас ирж байсан. Энэ өндөр үзүүлэлтийг хараад биелснээс нь бус харин биелээгүй хоёр хувийг нь асуучихвал хариулт нь хялбар, товчхон байх юм болов уу гэж бодож байлаа?

-Иргэдийнхээ өрхийн орлогыг нэмэгдүүлнэ, ажлын байрыг нэмнэ, нийгмийн асуудлыг нь шийднэ гэдэг гол мөрийн хөтөлбөрөөрөө аймгийн Ардчилсан нам Орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, тэр дагуудаа Засаг даргын мөрийн хөтөлбөрөө боловсруулж ажилласан. Мөрийн хөтөлбөрөө ч энэ дөрвөн жилд биелүүлж чадлаа. Хувь хүнийхээ хувьд хийсэн ажил, хэрэгжүүлсэн амлалтдаа сэтгэл хангалуун байгаа.

-Иргэддээ олгосон 500 мянган төгрөгөөс үүдэн Өмнөговь аймаг тусгаар тогтнолоо зарлах нь, Б.Бадраа гэдэг хүн бэлэн мөнгө тараах замаар Өмнөговь аймгийг хувьд шилжүүлэх нь гэх мэт шүүмжлэл төвийн хэвлэлээр нэлээд их гарч байсан санагдаж байна?

-Гарсан, гарсан. Улс төр гэдэг чинь бусдынхаа хийсэн ажлыг харлуулж, талцуулж, буруушаахад чиглэдэг юм шиг байна. Энэ янзаараа явбал Өмнөговь аймагт Ардчилсан нам дангаараа ноёрхох нь гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн явцуу бодол иймэрхүү мэдээлэл тараахад түлхсэн бололтой юм билээ.

-Өмнөговьд тусдаа хууль үйлчлээд эхэллээ гэдгийн тухайд?

-Өмнөговь аймаг бол Монгол Улсын нэг эд, эс нь. Бидэнд үйлчлэх хууль, архангайчуудад үйлчлэх хууль гэсэн тус, тусдаа хууль байхгүй. Бид нэг л дүрэм журам, нэг л хуульд захирагддаг. Иймд Өмнөговьд тусдаа хууль үйлчлээд байна гэж хардах хэрэггүй. Харин олон нийтийн хувьд Тавантолгойг ашгийг бүгд хүртэх ёстой. Өмнөговьчууд дангаараа идээд дуусгах нь гэж хардах эрхтэй. Гэхдээ энэ нь буруу ойлголтоос үүдсэн гэж хэлж болно. Яагаад гэхээр бид Нутгийн хишиг-ийн 500 мянган төгрөгийг Тавантолгойн ордоос орж ирсэн ашгаас тараагаагүй байхгүй юу. Зөвхөн Өмнөговь аймаг 51 хувийг нь эзэмшдэг жижиг Тавантолгойн ордын нүүрс олборлолтоос олсон орлогоосоо иргэддээ хувь хүртээж байгаа юм. Судалгаа явуулахад өмнөговьчуудын олонх нь бид Давуу эрхтэй байх ёстой. Тодорхой хувь, хишиг авмаар байна гэдэг хариулт өгсөн. Бид иргэдийнхээ хүсэлтийн дагуу л энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.

-Бид давуу эрхтэй байх ёстой гэдэгтээ та ч бас санал нийлдэг үү?

-Тийм ээ. Яагаад гэхээр дэд бүтцийг нь барьж байгуулаагүй хэрнээ Монгол Улсын хөгжлийн төлөө энэ нүүрсийг ачих хэрэгтэй гэж шахаад байгаагаас үүдэн наад зах нь дээр өөрийн тань асууж байсанчлан тоосжилт, агаарын хуурайшилт үүссэнээр өмнөговьчууд эрүүл мэн-дээрээ хохирч байгаа. Бэлчээр талх-лагдаж, хэдэн малаа хаана нь бэлчээх вэ гэдэг бэрхшээл үүсч байна. Ингэж хохирч байгаа хүмүүс бусдаасаа арай илүү давуу эрхтэй байх ёстой л гэж боддог.

-Өмнөговь аймаг руу урсах шүүмжлэлтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ та хоёрын нэр давхар яригдаад эхэлдэг. Өмнөговь аймгийг өмчиллөө. Дур зоргоороо авирлаж байна гээд л. Хэвлэлээр гараад байгаа шиг та хоёр тийм нарийн холбоо хэлхээтэй хүмүүс мөн үү?

-Үгүй яах вэ дээ, одоогийн байдлаар нэг нь Өмнөговиос УИХ-д сонгогдоод Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байна. Миний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Засаг даргаар ажиллаа. Их ч зүйл хийлээ. Харамсалтай нь бусдаас арай илүү ажилласан маань улс төрийн хүчнүүдэд таалагдаагүй бололтой юм. Тэр хандлага нь бид хоёрыг холбож байгаад л элдвээр хэлэхэд хүргээд байх шиг байна. Миний хувьд ямар ч байсан идэж уугаад, хойш урагш нь нууж хааж хийгээд байсан юм алга. Амьдрал дээр энэ бүхэн нь батлагдаж, нотлогдох байлгүй. Д.Бат-Эрдэнэ гэдэг хүнтэй Өмнөговийг сайн, сайхан болгохын төлөө хамтарч ажилладаг тийм л хамтрагчид. Энэ дашрамд хэлэхэд улс төрийг улстөрчид өдрөөс өдөрт бохирдуулж, дэндүү харлуулж байна гэдэг сэтгэгдэл төрөх болсон. Арай л муухай юм. Би энэ дөрвөн жилд сайн, муугаараа хэлүүлэн барин сайн л ажиллахыг зорьсон. Энэ хугацаанд биеийн байдлаас болоод дөрвөн удаа хагалгаанд орж, эмчилгээ хийлгэлээ. Гэсэн ч би Бие муу байна гээд хойшоо суугаагүй. Хоёрт нь бүтэн норказитай хагалгаанд орсон. Өнгөрсөн тавдугаар сард зүрхний хагалгаанд ороод хэвтэж байхад хэвлэлээр Шоронд орчихлоо гээд л биччихсэн. Сая бие сайжрахгүй дахиад хагалгаанд орсон чинь Амраад, зугаалаад тэнээд явчихлаа гэсэн байгаа юм. Өөрсдөө л албан тушаалд хүрч байвал хүний үхэх сэхэх, эрүүл өвчтэй нь хамаагүй байдаг юм шиг байна. Хааяа ч сэтгэл эмзэглэх л юм.

-Таныг ямар ч байсан бараг л хөлөөрөө газар алхахаа байсан. Нисч буугаад л, нисч буугаад л яваад байдаг болсон. Өвлийн цагаар Монголоосоо зугтчихдаг гэх мэтээр бичээд байгаа харагддаг л юм?

-Дөрвөн жил ажиллахдаа ажлын шугамаар ганц нэг удаа гадагшаа явсан юм байгаа. Гэхдээ тэгж олон нисээд байсан юм байхгүй. Шаардлагатай бол Хил хамгаалах ерөнхий газраас хилээр гарсан, орсон тэмдэглэлээ авч, нийтлүүлж болно байх. Эмнэлэгт бие эмчлүүлэх гэж л хэдэн удаа явсан минь бол үнэн. Нуугаад байх юм алга. Ямар ч байсан би энэ дөрвөн жилд бүхэл бүтэн гурван мГваттын цахилгаан станц барилаа. Урлаг, спортын цогцолбор барьсан нь одоо ашиглалтад орох гэж байна. Орон нутгийн 51 хувьтай том махны үйлдвэр барилаа. Гурав, дөрвөн суманд 640 хүүхдийн цэцэрлэг барьсан байна. Даланзадгадын төв дээр 24,2 км авто зам барьсан. Энэ мэтээр яриад байвал 90 орчим тэрбум төгрөгийн ажил хийсэн. Бусдаар бол өөрийгөө Өндөг шиг өөгүй гэж өмгөөлөх юм алга. Гол нь бусдыгаа өвдөж, зовж байх үед албан тушаал авахын төлөө Тэр зугаалаад явж байна. Тэр шоронд орчихож гэх мэтээр бичүүлээд байх чинь өөрөө зохимжгүй байхгүй юу.

-Одоо тэгээд таны бие гайгүй юу?

-Гайгүй болсон. Сая хамгийн сүүлийн хагалгаандаа ороод 20-иод хонож байна. Хоёр ч удаа Хагалгааны явцад хүндрэл үүсч, амь насанд тань аюул учирсан тохиолдолд гомдолгүй шүү гэсэн бичигт гарын үсэг зурах сэтгэл зүйн хувьд амар биш л юм билээ. Орон нутгийн сонгуульд болоод ажил эрчимчиж байгаа болохоор амарч чадахгүй л явж байна. Тэглээ гээд гомдоллоод байх юм алга. Хүлээсэн үүрэг, амласан амлалтаа биелүүлж чадсан учраас Орон нутгийн хурлын сонгуульд эрч хүчтэйгээр оролцож байна.

-Таныг Авлигатай тэмцэх газраас шалгаж гэнэ. Хэзээ мөдгүй ял авахад ойрхон байгаа гэнэ гэх мэтээр бичээд байсан. Ямар асуудлаар шалгуулсан бэ?

-Авлигатай тэмцэх газраас дулааны цахилгаан станц барьсан талаар хоёр удаа асуух нь асуусан шүү.

-Юу асуусан юм бэ. Нууцлахаар асуудал биш бол хариултыг нь өгчихвөл зүгээр байж болох юм?

-Дулааны цахилгаан станц барихдаа тендер зарлаагүй байна. Дулааны цахилгаан станцыг ашиглалтад оруулж байх явцдаа хуучин станцын моторыг гэмтээсэн байна. Үүнийгээ тайлбарлахгүй юу гэсэн. Гүтгэлгийн чанартай юм хэвлэлээр их гарч байгаа ийм үед асуусан юманд нь хариулаад, хэлэх ёстой үгээ хэлээд явчихсан нь харин ч их амар юм уу гэж бодсон. Хуулийн хүмүүс чинь тэгээд шалгадаг жур-маараа шалгаад үнэн мөнийг нь олчихдог юм шиг байна лээ. Дахиж лав намайг дуудаж, байцааж энэ тэр болоогүй. Аль хавар л болоод өнгөрсөн асуудал шүү дээ.

-Улс төрийн зорилгоор Ардын намын аймгийн Засаг дарга нарыг хэлмэгдүүлчихээд Ардчилсан намынхныгаа аварчихлаа гэсэн шүүмжлэл ч бас их өрнөсөн. Адилхан аймгийн Засаг даргаар ажиллаж, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байсны хувьд ял аваад явсан Засаг дарга нарын араас харамсах сэтгэл төрж байв уу?

-Ямар л сайн байх вэ дээ. Ардын намын Засаг дарга нарынхаа араас Б.Бадраагаа аваачаад хийчихэж гэж бичээд байхаар ч тэр сайхан санагдаагүй. Надад нэгэнт хийсэн хэрэг, хэлсэн буруу үг байхгүй учраас шалгадаг байгууллага нь шалгаад, асуудаг асуултаа асуугаад л өнгөрсөн. Уулзах хүн нь уулзсан. Одоо энэ талаар ямар нэгэн тайлбар тавиад байх шаардлага байхгүй байх.

-Ярилцлага авч байгаа хугацаа маань нэгэнт Орон нутгийн сонгуультай давхцаж байна. Иймд Өмнөговь аймгийн Ардчилсан намын зүгээс сонгуульд ямар мөрийн хөтөлбөртэй оролцож байгааг сонирхоод ярилцлагаа өндөрлье?

-Өнгөрсөн удаагийн сонгууль шиг бэлэн мөнгө амлах боломжгүй болсон учраас Нутгийн хишиг хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эрхгүй болсон. Хэрэв ирэх дөрвөн жил үргэлжлүүлэн ажиллахаар болбол Өвөрхангай аймгийн Ардчилсан нам 1000 айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа. Мөн авто замаа барья, боловсролын салбарт онцгой анхаарч, дэлхийн жишигт нийцэхүйцээр шинэчилье. Хамгийн гол нэг чухал хөтөлбөр бол эрүүл мэн-дийн салбарын хөрөнгө оруулалт. Аймагтаа дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ, оношлогооны том төв байгуулах зорилготой байгаа. Түүнчлэн газар олголтыг хүртэл иргэнээсээ асууж байж шийддэг шууд ардчиллыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж ажиллахыг чухалчилна даа. Яг өнөөдрийн нөхцөлд яалт ч үгүй Монгол Улсын зүрх нь Өмнөговь аймаг болчихоод байна. Тийм ч учраас Монгол Улсын хөгжлийг доголдуулж, зорилгыг хазайлгахгүйн тулд зүрх нь болсон Өмнөговь аймгийнхаа ирээдүйг тун хариуцлагатай, зөв зурж, төлөвлөсөн бүхнээ хийх цаг болсон гэдгийг хэлмээр байна.

Г.ОТГОНЖАРГАЛ

Чухал.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button