Г.Ганбат Төрийн албанд 10 жил эргэж орох эрхгүйгээр халагдах ёстой

энэ сарын 8,9-нд сургалтад хамруулсан билээ. Иймээс аймгуудын төсөв, санхүү хэрхэн хуваариглагдсан болон төсөвийн өөрчлөлтийн талаар Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Ганбаттай ярилцлаа.

-Сайн байна уу? Сангийн яамнаас зохион байгуулсан сургалтанд хамрагдсан талаар яриагаа эхлэх үү?

-Сангийн яаманд болсон Монгол улсын төсвийн тухай хуулийн шинэчлэлийг 2013 оноос бүрэн утгаар нь хэрэгжүүлэх болсон. Иймээс 2013 оны улсын төсөв УИХ-аар батлагдаж байгаатай холбогдуулан зохион байгуулсан сургалтанд оролцлоо. Энэ оноос төсвийг зохион байгуулахад их хэмжээний өөрчлөлт орж байгаа юм. Иймээс нилээд өргөн бүрэлдэхүүнтэй, ерөнхий нягтлан бодогч, төсвийн мэргэжилтэн, худалдан авах ажиллагаа, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнүүдийн хамт сургалтанд оролцсон.

– Төсвийн хуульд гол нь ямар өөрчлөлт орсон байна вэ?

-Сүүлийн 10 жилд Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийг хэрэгжүүлж ирсэн. Энэ нь тухайн үедээ цаг үеэ олсон зөв зүйтэй алхам байсан. Энэ хуулийг хэрэгжүүлснээр төсвийн зарцуулалтад тавих хяналтыг сайжруулж, өр төлбөрийг бууруулж, төрийн сангийн тогтолцоог бүрдүүлж бий болгосон зэргээрээ ач холбогдолтой байсан. Харин одоо шинээр хэрэгжих Төсвийн тухай хууль нь төвлөрлийг сааруулах, орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, төсвийн ил тод, тэнцвэртэй байдлыг хангах, төсвийн хэрэгжилт, төлөвлөлтөнд олон түмний оролцоог нэмэгдүүлэх гээд олон цогц асуудлыг хамарсан, шинэчлэн зохицуулж байгаагаараа онцлог болжээ.

-Хэнтий аймгийн төсөв нэмэгдсэн үү?

– Ер нь бол нэмэгдсэн гэж болно. Манай аймгийн орон нутгийн төсөв өнгөрсөн оны байдлаар тодотгол хийсний дараа л гэхэд 9,6 тэрбум төгрөгийн зарлага санхүүжилттэй байсан шүү дээ. Одоо бол аймгийн ИТХ-аар 59,4 тэрбумаас доошгүй төгрөгийн төсвийн асуудлыг хэлэлцүүлж батлуулахаар оруулах болж байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн оны орон нутгийн батлагдсан төсвөөс зургаа дахин илүү төсвийг батлах юм л даа. Энэ нь Төсвийн тухай хуулиар аймаг, Засаг даргын эрх мэдлийн хэмжээг нэмэгдүүлж, чиг үүргийг тодотгож өгсөнтэй холбоотой.

-Төсөв нэмэгдсэн болохоор аймгийн дэд бүтэц болоод бусад салбарт нэлээд шинэчлэл гарах нь гэж ойлгож болох нь ээ?

-Аймаг гэхэд л өөрийн төсвөөр удирдлагыг хэрэгжүүлэхээс гадна хот төлөвлөлт, барилгажуулалт, шинээр дэд бүтэц бий болгох, орон нутгийн өмчийн барилга байгууламжийн их засвар, шинээр өмч бий болгох, хөрөнгө оруулалт хийх, нийгмийн асрамж, халамжийн үйлчилгээг үзүүлэх, зохион байгуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлэх, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, малжуулах, усан хангамж, бохир ус цэвэрлэх байгууламж, орон сууц, нийтийн аж ахуй, үерийн хамгаалалтыг зохион байгуулах, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, аймгийн доторхи болон сум хоорондын автозам, гүүр, тэдгээрийн гэрэлтүүлэг, гэрлэн дохио болон бусад холбогдох байгууламжийг бий болгох, аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд том хэмжээний тохижилт, нийтийн эзэмшлийн аж ахуйн үйлчилгээ, нийтийн ариун цэвэр, гудамж талбайн гэрэлтүүлэг, цэвэрлэгээ, хог зайлуулах, аймгийн доторхи өндөр хүчдэлийн болон цахилгааны шугам, дэд өртөөний ашиглалт, засвар үйлчилгээ, хэвийн үйл ажиллагааг хангах бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэх гээд олон арга хэмжээг шийдвэрлэж зохион байгуулах болж байна. Сумын Засаг даргын чиг үүрэг ч гэсэн иймэрхүү өргөн хүрээтэй асуудлыг хамарч байгаа.

Аймаг өөрийн төсвөөр хэрэгжүүлэх чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулаад улсын төсвөөр дамжин хэрэгждэг байсан нийгмийн асрамж, халамжийн үйлчилгээг үзүүлэх, зохион байгуулахтай холбогдсон зардал 6,6 тэрбум төгрөгөөр, засгийн газрын зарим чиг үүргийг аймгийн Засаг дарга орон нутагт төлөөлөн хэрэгжүүлдэг болсонтой холбогдуулан сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, соёлын үйлчилгээ, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, газрын харилцаа, кадастр, хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээ, нийтийн биеийн тамир зэргийн зардалд 26,4 тэрбум төгрөгийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж хэрэгжүүлж ажиллах болно.

-Тэгэхээр аймаг өөрийн төсвөөр бие даан хэрэгжүүлэх чиг үүрэгтэй олон асуудлын хөрөнгийн эх үүсвэрийг яаж олж, яаж хэрэгжүүлэх болж байна?

-Төсвийн шинэ хуулиар орон нутгийн хөгжлийн сангаар хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж байгаа. Энэ оны тухайд манай аймагт 10,0 шахам тэрбум төгрөг батлагдсан нь сум бүрт ойролцоогоор 270-аад сая төгрөг, аймагт дөрвөн тэрбум шахуу төгрөгийг орон нутгаа хөгжүүлэхээр зарцуулах эрхтэй болж байна гэсэн үг юм. Энэ их мөнгийг зөв зарцуулахын тулд суманд шийдэх асуудлыг багаараа, аймагт шийдэх асуудлыг нийт сумдаараа нийт иргэдийг оролцуулж байж хамгийн тулгамдсан, иргэдийн эрх ашигт нийцсэн асуудлыг шийдэх учиртай. Ийм учраас аймаг сумын төсвөөр шийдэх өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлыг иргэдэд ойлгуулах, хэлэлцүүлэг зохион байгуулах ажлыг эртнээс хангуулах шаардлагатай.

-Эрх мэдэл нэмэгдэж байгаатай холбогдож хариуцлага бас нэмэгдэх байх даа?

– Тийм шүү. Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх тодорхой зарчмууд бий. Тухайлбал, төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад дараах 5 зарчмыг мөрдөх учиртай. Төсвийн тогтвортой байдлыг хангасан байх, төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх, санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлсэн байх, ил тод байдлыг хангасан байх, хариуцлагатай байх зэрэг нь нэн чухал. Хэрвээ энэ зарчмуудыг хэрэгжүүлж ажиллаж чадахгүй бол энэ хуулинд зааснаар төрийн албанд 10 жил эргэж орох эрхгүйгээр халагдах хүртлээ олон арга хэмжээ авагдах юм билээ.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button