ОХУ-ын алдарт бөх Б.Сайтиевийн нэрэмжит олон улсын тэмцээнд оролцохоор манай бөхчүүд мордлоо

Спортын ордонд болох Олон улсын тэмцээнд оролцох юм. Уг найм дах удаагийн тэмцээн нь олимпийн гурван удаагийн аварга, дэлхийн болон европийн зургаан удаагийн аварга, МҮОХ-ны Чингис трофей шагналт, оросын алдарт бөх Б.Сайтиевийн нэрэмжит болж буйгаараа онцлог.

Монгол улсаа төлөөлөн оролцох гэж буй багийн бүрэлдэхүүнд 12 тамирчин олимпийн зэрэглэлийн шүүгч Ц.Сэрээтэр, Хилчин спорт хорооны дасгалжуулагч П.Чулуунбаатар, Баянгол дүүргийн 73 дугаар дунд сургуулийн багш Ж.Дандар, Сэлэнгэ аймгийн БТСХ-ны дасгалжуулагч Д.Энхбат нар явж байгаа аж.

Өнгөрсөн оны тэмцээнд манай өсвөрийн бөхчүүдээс 42 кг-ийн жинд Х.Номинхонгор, З.Мягмар, 63 кг-ийн жинд Б. Батсүх нар тус тус хүрэл медаль хүртэж байжээ.

Тэмцээн 1996-1998 онд төрсөн 14-16 насны хөвгүүдийн 13 жинд болох бөгөөд жин тус бүрт түрүүлсэн өсвөрийн бөхчүүдэд 1500 ам.доллар, хоёрдугаар байр эзэлсэн бөхөд 800 ам.доллар, гуравдугаар байрт орсон бөхөд 500 ам.долларын шагнал олгох юм байна. Харин түрүүлсэн бөхийн дасгалжуулагчийг 300 ам.доллараар урамшуулж, шилдэг бөх, шилдэг гадаадын бөх, 74 кг-ийн жинд түрүүлсэн бөхийг тус бүр 1000 ам.доллараар шагнах ажээ.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button