120 мянга гэдэг ердийн л үнэ

гэнэ, байгаа л гэнэ. Дээдсийн хүрээний хүүхнүүд партерийн суудлыг 120 мянгаар төвөггүй авч найз нөхдөө урьж байгаа юм байх. Гэтэл олны дунд Энэ ер нь ямар ид шидтэй бүжигчин болохоороо тоглолт нь ийм өндөр үнэтэй байгаа юм бэ. Нисдэг залуу юмуу гэх яриа ч байна. Ийн оньсого таах мэт яриа хөөрөө өрнүүлж буй хүмүүст, ялангуяа залууст хандаж мэдээлэхэд балетчин Саша Радецки бол Америкийн балетийн номер нэг театрын гоцлол бүжигчин юм.

Дэлхийн шилдэг киноны үнэнч фэнүүд бол андахгүй. Түүний тоглосон, балетийн жүжигчний ур чадварыг дэлгэцийн хэлээр өгүүлсэн Center Stage киног залуус мэднэ. Түүний гол дүр Чарли бол Америкт төдийгүй дэлхийд алдартай Метро политен театрын гоцлооч Саша Радецки. Морин туурайн төвөргөөн тачигнасан талын Монголд тоглож дадсан Жизель балетийн Албертийн дүрд тоглохоор ирээд буй юм. Харин тасалбарын үнийн хувьд дэлхийн аль ч театрын ердийн үнэ.

Монголын дуурь, бүжгийн ганц театрын уран бүтээлээ дэлхийн жишгээр үнэлэх стратегийн бодлогын үнэр ч байж мэднэ. Өчигдөр үдэш Жизель-ийн тасалбар дууссан эсэх талаар театрын менежерээс асуухад 16-ны тоглолтын партерийн суудлаас 11 ширхэг, харин бельэтажны суудлууд байна гэсэн юм.

Р.Оюунаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button