Прокурорын байгууллагынхан зөвлөлдөнө
Уг зөвлөгөөнд Ерөнхий прокурор Д.Дорлигжав прокурорын байгууллагаас 2016 он хүртэлх авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид баримтлах бодлогын талаар илтгэл тавих гэнэ. Мөн Улсын ерөнхий прокурорын орлогч болон туслах прокуроруудад хяналтын чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл хийж, цаашид хэрэгжүүлэх бодлогын асуудлаар чиглэл өгөх аж.
Зөвлөгөөний үеэр аймаг, нийслэл, тээвэр, сум дунд, дүүргийн ахлах болон орлогч прокурорууд сүүлийн хоёр жилийн хугацаанд хийсэн ажлаа танилцуулж, удирдах ажилтнуудыг сургалтад хамруулах гэнэ.