Дагуул хот байгуулах нь хөгжлийн гарц гэж үзжээ
хойшлогдсоор өнөөдрийг хүрсэн.
Харин удаан хүлээлгэсний эцэст боловсруулсан мөрийн хөтөлбөрийн төсөлд нийслэлийн хөгжлийг тодорхойлох, шинэчлэлт, өөрчлөлтийг хийх олон чиглэлийн ажил тусгагджээ.
Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжууд, хиймэл нуур, цөөрөм, усан оргилууруудыг байгуулах замаар агаарын чийгшилтийг нэмэгдүүлнэ, Гэр хороололд дахин төлөвлөлт хийж айл, өрхүүдийг төвлөрсөн болон бие даасан эрчим хүчний эх үүсвэрт хэсэгчлэн холбох замаар агаарын бохирдлыг бууруулна, Дулааны төвлөрсөн болон бие даасан эх үүсвэрээр хангах боломжгүй гэр хорооллын айл өрхүүдийг эрчим хүчний хэмнэлттэй зуух, боловсруулсан түлш болон утаа шүүгчээр хангана зэрэг заалтууд орсон байна.
Түүнчлэн хотын хүн амын нягтралыг саармагжуулах, хотыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Улаанбаатар хотын дагуул хот, тосгон, суурьшлын бүсүүдийг хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, инженерийн хангамжийн бие даасан эх үүсвэрээр хангагдсан, амины тохилог орон сууцны хотхон, хороолол болгох чиглэлээр хөгжүүлнэ, Хотын захиргааны цогцолборыг нүүлгэн шилжүүлэх бэлтгэлийг хангана гэж үзжээ.
Мөрийн хөтөлбөрийн хэрэгжих хугацаа 2013-2016 он бөгөөд НИТХ-ын нэгдсэн хурлаар батлагдсан өдрөөс хэрэгжүүлж эхлэх аж.