Монгол хүн бүр монгол бичгээ сурах ёстой

байхаар тогтоол гаргасан. Энэ жилийн тухайд энэ хүндтэй өдөр маргааш тохионо. Тиймээс төр, зас­гаас албан ёсны олон чухал арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.

Энэ хүрээнд Монголчууд ба монгол бичиг сэдэвт хэ­лэлцүүлгийг өчигдөр явуул­лаа. Эрдэмтэд мон­гол бичигт тулгамдсан асуудлуудын та­лаар санал солилцсон юм.

Хэлэлцүүлэгт МУИС-ын профессор С.Дулам, Ш.Чоймаа, М.Баярсайхан, Г.Гантогтох, Хүмүүн бичиг сонины эрхлэгч Б.Элбэгзаяа, уран бичээч Т.Жамъянсүрэн нар оролцов.

МУИС-ийн Эх бичиг, Алтай судлалын тэнхимийн доктор, профессор Ш.Чоймаа Эзэн богд Чингис хааны бичиг соёлын бодлогын асууд­лаар, МУИС-ийн Утга зохиолын тэнхимийн эрхлэгч, шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам Монгол бичгийн талаарх төрийн бодлогын хэрэгжилт, өнөө­гийн тулгамдсан асууд­лууд сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Энэ үеэр эрдэмтэн Ш.Чой­маа Ертөнцийн талыг эзэлж, нэгэн жолоонд оруулж, Их Монгол Улсын тө­рийг төвх­нүүлэн бай­гуул­сан Эзэн богд Чингис хааны агуу их үйл хэргийг дотоод, гадаадын судлаачид олон талаас нь үнэлж дүг­нэсэн байдаг. Гэвч Чингис хаантан бичиг номын үйл хэргийг болгоон соёрхож, Их Монгол Улсыг нэгдмэл бичиг үсгээр соён гийгүүлж, Монгол бичгийг төрийн би­чиг болгосны ач гавьяаг онц­гойлон үзэх хэрэгтэй гэв.

МУИС-ийн Уран зохио­лын тэнхимийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жи­лийн ойд зориулсан цогц арга хэмжээ болон Мон­гол бичгийн өдөр-ийг са­наачилсан яв­далд гү­нээ талархаж буй­гаа илэр­хийллээ.

Харин МУИС-ийн Эх би­чиг, Алтай судлалын тэн­химийн доктор, про­фессор М.Баярсайхан Бид­ний өвөг дээдэс олон мянган жилийн тэртээгээс бэрхшээл зовлонг даван туулж байж баян тансаг газар орныг малтай, хэл соёлтой нь би­дэнд өвлүүлсэн баатарлаг уламжлалтай.

Монгол хүн гэж өөрийгөө нэрлэж байгаа бол монгол бичгээ сурах л ёстой. Энэ нь иргэн хүний үүрэг ха­риуцлага гэж бодох хэрэгтэй хэмээв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button