Цасанд боогдсон иргэдийг аварлаа

Эрдэнэбулган суманд 20 см, Чандмань-Өндөр, Цагаан-үүр суманд 18 см, Улаан-Уул суманд 16 см, Архангай аймгийн Хотонт суманд 18 см, Төвшрүүлэх суманд 15 см, Хашаат суманд 12 см, Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд 20 см, Өлзийт суманд 12 см, Завхан аймгийн Тосонцэнгэл, Түдэвтэй, Яруу суманд 11 см, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд 11 см, Булган аймгийн Баяннуур суманд 13 см, Гурванбулаг суманд 12 см зузаан цасан бүрхүүл тогтсон бөгөөд цаашид цас орж нягтарч хатуурвал өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа юм.

Цас их хэмжээгээр орсны улмаас Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутаг, Өлзийт гол гэдэг газар 11 дүгээр сарын 11-ний 1900 цагийн орчим иргэн Б 2 хүний хамт 18-25 ӨВА улсын дугаартай УАЗ фургон маркийн автомашинтай аймгийн төвөөс Хархорин сум орохоор явж байгаад цасанд суусан дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 45 дугаар ангийн бүлэг гаргаж аюулгүй газарт хүргэсэн байна.

Мөн Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг, Хат нуур гэдэг газар 11 дүгээр сарын 10-нд шөнийн 0400 цагийн орчим 28-07 УБВ улсын дугаартай Маяти маркийн дунд оврын автомашин нуурын мөс цөмөрч усанд осолдсон дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын хэлтсийн ЭХАС-ын бүлэг ажиллаж 5 иргэнийг гарган автомашиныг татаж гаргасан байна.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн Орхон-Сэлэнгийн бэлчир гэдэг газар 11 дүгээр сарын 04-нд осолдсон С /27 настай, эмэгтэй/, Ш /8 сартай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг АТА-ийн мэргэжилтэн хошууч Ж.Дамдинсүрэн, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга ахлах дэслэгч Ш.Баасансүрэн нарын ахалсан 47 алба хаагч 3 автомашин, 3 завь, ар гэрийнхний хамт зохион байгуулан ажиллаж, 2 бүлэг 5-тын заставаас ОХУ-ын Усть Хиагт хүртэл 60 км усан замаар, Сэлэнгэ аймгийн Эрэн хайх аврах салбарын бүлгийн албан хаагчид 5-тын заставаас Оросын Холбооны Улсын хил хүртэл 15 км урсаж эрлийн ажиллагааг явуулсан байна. Эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар ихэнх гол, мөрөн, нууранд мөсөн зах болон зайр гүйх үзэгдэл ажиглагдаж эхэлсэн бөгөөд дулааралтын улмаас намрын мөсний үзэгдэл эхлэх хугацаа хожуу ажиглагдаж байна. Иймд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гол, мөрөн, нуурын мөсний зузаан нь олон жилийн дунджаас харьцангуй нимгэн байх үзэгдэл сүүлийн жилүүдэд эрчимтэй ажиглагдаж байгаа тул тээвэрлэлт хийх, мал туух, зорчихыг хориглох, золгүй тохиолдлоор амь эрсдэхээс урьдчилан сэргийлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, эцэг эхчүүд, асран хүмүүжүүлэгчид хүүхдэд тавих анхаарал, сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button