Залуус хүүхдийн паркийг аврахаар цахим хуудсаар нэгдлээ

хөдөлгөөн өргөн хүрээг хамарч, олон нийтийн дэмжлэгийг авчээ. Хүүхдийн паркийг аврах хөдөлгөөн олон хүнийг хамарч байгаа нь хэр их ач холбогдолтой болохыг харуулж байгаа аж. Тиймээс цаашид, илүү эрчимтэй үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлага гарч байгааг тус хөдөлгөөний ерөнхийлөгч хэллээ.

Өнгөрсөн аравдугаар сарын 15-нд МЗХ-ын ерөнхийлөгч А.Мөнхбат паркийн газрын, асуудалтай холбоотой нэр бүхий компаниудын захирлуудад тодруулга хүсэх албан бичгийг явуулсан аж. Үүнд тухайн байгууллагуудаас тодорхой хариулт албан ёсоор өгөөгүй тул Төрийн ордны Иргэний танхим-д нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд Нийслэлийн газрын алба болон, нэр бүхий компаниудын төлөөллүүд, олон нийтийн байгууллагынхан оролцон байр сууриа илэрхийлсэн юм. Хэлэлцүүлгээр тодорхой хэмжээнд ач холбогдлоо өгч олон жил бүрхэг нууцлагдмал байсан асуултын хариуг нийтэд өгсөн билээ. Гэвч өнөөдрийг хүртэл дорвитой хариу гараагүйгээс олон нийтийн дунд асуулт болон үлдсээр байна. Цаашид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэвэл оновчтой шийдэл байж, Монголын хүүхэд залуучуудад хэрэгтэй, үр дүнтэй байх талаар олон нийтийн санаа бодлыг тусган тодорхой саналуудыг боловсруулж, цаашлаад хуулийн төсөл болгон боловсруулах зайлшгүй шаардлага гарчээ. Үүнд нийт хэвлэл мэдээллийн байгууллагыг шударга үнэний дуу хоолой болох зарчмаа баримтлан энэ асуудлын талаарх бодит мэдээллийг олон нийтэд хүргэж, дэмжин ажиллахыг уриалсан юм.

Засгийн газраас хэрэгжүүлж буй Хүүхдээ сонсъё аяны хүрээнд нийт эцэг эхчүүдийг 1111 дугаарын утсанд паркийн асуудлаар хүүхдүүдийнхээ хүсэл бодлыг дамжуулж өгөх болон өөрсдийн бодлоо илэрхийлэхийг МЗХ-ноос уриаллаа. Дашрамд дуулгахад, тус хөдөлгөөн өрнөсөн цагаас эхлэн хүүхэд залуучуудын байгууллагууд албан ёсоор нэгдэхээ илэрхийлжээ. Сүүлийн үеийн залуучуудын гол хэрэглээ болоод байгаа Facebook, Twitter-ийн залуус энэ ажлын гол дэмжигчид байж, Паркийн газрыг чөлөөл нэртэй групп үүсгэн түүгээр нь залуус дэмжиж буйгаа илэрхийлэн, цаашид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэвэл зохистой талаар шинэ санаа илгээсээр байгаа юм байна. Мөн Мон-Уран, Мак гэх мэт компаниудаас тодорхой асуултад хариулт авчээ

Ч.Сувдаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button