Эмнэлгийн асуудлаар шүүх, ҮХЦ-д хандана гэв

болон тус эмнэлгийн эмч нар мэдээлэл хийлээ.

Цэргийн анги, байгууллагыг нэгтгэн өөрчлөх тухай Засгийн газрын энэ сарын 3-нд 122 дугаар тогтоолоор Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинээр барьж буй барилгыг Засгийн газар мөрийн хөтөлбөрөө зөрчин ХЗЯ, УЕП-ын оффис болгон өөрчлөхөөр шийдвэрлэсэн.

Үүнийг өмгөөлөгч Ц.Монгол, тогтоолд, хоёр эмнэлгийг нэгтгэхдээ үндэслэл болгосон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9-р зүйлийн 5-р заалт нь хуульд өөрөөр заагаагүй бол гэсэн тодотголтой. Энэ нь Зэвсэгт хүчин дангаараа эмнэлэгтэй байх тухай хуулийн заалттай зөрчилдөхөөр байна. Тиймээс тэр тогтоолыг хүчингүй болгох зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

Энэхүү Тогтоолыг, Монгол Улсын Нэгдсэн Төсвийн тухай хууль,Төсвийн тухай хуулийн 6 10, 41 -р зүйлийн зарим заалт, Засгийн газрын тухай хуулийн 1, 30 -р зүйлийн ЗО.б-р заалт, Эрүүл мэндийн тухай хуулийн 4-р зүйл, Хот байгуулалтын тухай хуулийн 12.8., 21.1.3., 22.1.2., 24.1.4., 24.1.5 дугаар заалт, Зэвсэгт хүчний тухай хуулийн Зэвсэгт хүчин дангаараа эмнэлэгтэй байх тухай заалт, Барилгын тухай хууль зэрэг хуулийн заалтуудыг ноцтой зөрчиж, тооцоо судалгаагүй гаргасан гэж үзэхээр байна.

ЭНэ тогтоолыг хэрэгжүүлснээр олон хууль зөрчигдөх, их хэмжээний үргүй зардал гарч, иргэдийн Эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрх зөрчигдөхөөр байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 204, 73, 74 дүгээр тогтоолоор батласан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм, Барилга захиалагчийн тухай, Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо батлах тухай дүрэм-ээр зохицуулсан харилцаа бүхэлдээ зөрчигдөж байна.

Иймд уг Тогтоолыг Засгийн газар эргэн харж хүчингүй болгохгүй нөхцөлд Шүүх, Үндсэн хуулийн Цэцэд хандахаас өөр аргагүй болох тул Засгийн газар 122 дугаар тогтоолоо дахин хэлэлцэж хүчингүй болгохыг хүсч байна.

122-р Тогтоол гарахаас өмнө Хууль зүйн яамны удирдлагууд тус эмнэлгийн болон хамт олны нэр төр, ажил хэргийн нэр хүндэнд ноцтойгоор халдаж, тус эмнэлгээр үйлчлүүлдэг төрийн тусгай албан хаагчид болон үйлчлүүлэгч жирийн иргэдийн Эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх, Үндсэн хуульд заасан эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр гүтгэлгийн шинжтэй худал мэдээлэл тарааж, эмнэлгийг татан буулгах, байрыг нь авах зорилгоор санаатайгаар олон нийтэд удаа дараа ташаа мэдээлэл тараасан. Иймд эмнэлэг болон хамт олон нэр төр, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэхээр Сүхбаатар дүүргийн Шүүхэд сайд X.Тэмүүжин, тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга н.Мягмар нарыг холбогдуулан нэхэмжлэл гаргасан.

Тус яамын Төрийн захиргаа, удирдпагын газрын дарга н.Мягмар нь нотлох баримтгүй, ор үндэслэлгүй, худал мэдээ тарааж, эмнэлэгт суурилуулсан оношлогооны аппаратууд нь аюултай, цацраг ялгаруулдаг, тэсэрч дэлбэрч болзошгүй тул хотын А зэрэглэлийн бүсэд байх боломжгүй. Энэ байдлыг ТЕГ тогтоосон гэсэн утга бүхий ярилцлага өгч бодит байдлыг мушгин гуйвуулсан нь үндэслэлгүй болох нь баримтаар нотлогдож байна.

Тус эмнэлэг нь шинэ барилгыг бариулах төсөл боловсруулж эхлэх үеэсээ суурилуулах тоног төхөөрөмжөө нарийвчлан судалж үзсэний үндсэн дээр дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэж байгаа хамгийн сүүлийн үеийн Монголд байхгүй эмнэлгийн тоног төхөөрөмж болох АНУ-ын СЕ Неаlthсаге компаний Орtimа СТ660 128 зүслэггэй С1 аппарат, Вriүo МR 366 1.6 тесла МRI аппарат нийт 3.4 тэрбум төгрөгөөр суурилуулсан. Энэхүү аппаратуудыг суурилуулахдаа Пролианс компаниар зуучлуулсан. Тус компаниас ирүүлсэн техникийн тодорхойлолт болон гүйцэтгэх захирал Б.Уянгын ирүүлсэн тайлбараар энэ аппарат нь бусад ижил төрлийн аппаратуудтай харьцуулахад өвчтөнд очих цацраг туяаны хэмжээ 40 хувь, цахилгаан зарцуулалт 60 хувь хүртэл буурсан гэж мэдэгдсэн. Мөн Вriүo МR 366 1.6 тесла МRI аппарат нь тэсэрч дэлбэрэх, болон хортой нөлөөлөлгүйг баталсан.

Томографийн аппаратад хэмжилт хийхэд шаардлага хангаж байна

ЦЭГ-ын улсын байцаагчын дүгнэлт 2012.10.18-ны 03/01/61 тоот Цацрагийн хяналтын дүнгийн тухай гэсэн албан тоотын дүгнэхдээ

1. Японд 2012 онд үйлдвэрлэсэн Орйта СТ660 загварын компьютер томографийн аппаратад стандартын дагуу тохируулга, чанарын баталгаажилт, хэмжилт хийхэд шаардлага хангаж байна.

2. Шинээр зохион байгуулсан рентген кабинетийн суурин хамгаалалт нь Рентген кабинет, ионжуулагч туяа үүсгэгч аппарат төхөөрөмжийг ашиглах, суурилуулах болон рентген шинжилгээ хийх үед мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм-ийн шаардлагын дагуу хийсэн байна.

3. Цацрагтай ажиллагчийн ажлын байранд хийсэн хэмжилтийн дүнгээс үзэхэд цацрагын тунгийн чадал эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй гэж улсын байцаагч дүгнэлт гаргасан нь тус аппаратууд нь хотын А зэрэглэлийн бүсэд байхад аюулгүй, цацрагын хэмжээ нь хэвийн, тэсэрч дэлбэрэх аюулгүй болохыг тогтоосон хэмээн тэд мэдээллээ.

Л.Тамир

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button