Иргэдийн дийлэнх нь барилгын асуудлаар хандаж байна

асуулга, судалгаа явуулах, иргэдийн эрэлт хүсэлтийг хүлээн авах, нийслэлийг хөгжүүлэх талаар гарч байгаа шийдвэрт олон нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор Улаанбаатар сонсож байна лавлагаа мэдээллийн төв байгуулагдан ажиллаж байгаа. 1200, 1234 бүхий тусгай дугаарт 10 дугаар сард тус газарт иргэдээс 81 өргөдөл, хүсэлт ирснээс 8 нь www.ub1234.mn цахим хуудсаар ирсэн бөгөөд ажлын гурав хоногийн хугацаанд шийдвэрлэн холбогдох хариултыг өгч ажиллав.
Үүнээс барилгын зөрчилтэй холбоотой асуудлаар 50, сургууль, цэцэрлэг, эмнэлэг буюу нийгмийн байгууламжтай холбоотой асуудлаар 8, автомашины орц гарц, фасад, барилгын үнийн өсөлт, халаалт дулааны асуудлаар 24 иргэн хандсан байна.