Эра ээлжит New Face’’-ээ зохион байгуулахаар ивээн тэтгэгч хайж байна
дээр алхаж байх үедээ топын титмийг хүртэж чадаагүй ч Монголын чадварлаг моделиудын нэг болж чадсан. Өөрийнхөө хүрч чадаагүй амжилтыг гарын шавь нараараа залгуулахаар шийдсэн тэрбээр хэдэн жилийн өмнөөс загварын агентлагаа байгуулан ажиллаж эхэлсэн юм.
Түүний эхлүүлсэн ажил хэрэг өдгөө ч хүрээгээ тэлсээр оны шилдэг дүр төрхт загвар тодруулах болтлоо өргөжсөн. New face наадам ч цөөнгүй жилийн хугацаанд зохион байгуулагдсан Монголын загварын ертөнцийн өнгийг тодорхойлолодог томоохон тэмцээн болжээ. Энэ жил ч Эрдэнэтуяа бүсгүйн зохион байгуулдаг New face -2013 уралдаан болдгоороо болно. Харин Эра бүсгүй өнөөх уралдаанаа шинэ оноос өмнө зохион байгуулахаар төлөвлөж, ажил хэргийн томоохон уулзалтуудыг зохион байгуулаад тун завгүй яваа юм билээ.
Ямартай ч чадварлаг загвар өмсөгч бүсгүйд туслах ивээн тэтгэгч, бизнесменүүд бишгүй л олдож байгаа гэнэ лээ. Тэгэхээр энэ жилийн New face уралдаан урьд өмнөхөөс илүү сайн зохион байгуулагдана гэдэгт загвар сонирхогч залуус төдийгүй тус хүрээний томчууд итгэлтэй байгаа гэсэн шүү.