Аялалд оролцсон хүүхдүүд урам зоригтой болно

зохион байгуулах гэж байна. Энэ талаар Нийслэлийн хүүхдийн төлөө газрын мэргэжилтэн Х.Нарангэрэлээс тодрууллаа.

-Хараа хяналт султай, хүнд нөхцөлд амьдардаг хүүхдүүдэд сэтгэлийн дэм өгөх олон сайхан үйл ажиллагаа зохион байгуулдаг танай хамт олонд баярлалаа гэж хэлье. Одоо Нийслэлийн түүх -бидний бахархал нэртэй аянд хүнд хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийг хамруулах гэж байгаа гэсэн энэ талаар тодруулна уу?

-Энэ аялалыг Хүүхдүүдийн санаачилгаар Хүүхдийн холбооноос зохион байгуулж байгаа юм. Тус холбооноос Бие хүн болон төлөвшие, Номтой нөхөрлөе, Авъяаслаг, бүтээлч хүүхэд, Нийслэлийн түүх-бидний бахархал нэртэй дөрвөн том үйл ажиллагааг зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү аян юм.

-Аялалд хичнээн хүүхэд оролцох вэ?

-Үүнд хүнд хөдөлмөр эрхэлдэг 30 гаруй хүүхдүүдийг хамруулна. Эдгээр хүүхдүүд маань Хөгжлийн хэлхээ гээд төрийн бус байгууллагаар үйлчлүүлдэг хүүхдүүд байгаа.

-Нийслэл хотын ямар газруудаар явахаар төлөвлөөд байгаа вэ?

-Үүнд оролцож байгаа хүүхдүүд маань тэр бүр музей үзэж бусад хүүхдүүдийн адил сурч боловсрох эрх нь хязгаарлагдчихсан байдаг. Тэгэхээр тэдэнд өөртөө итгэх итгэл өгч, нийслэл хотыг таньж мэдүүлэхийн тулд Улаанбаатар хотын музей, Төв номын сан, Төв гандан, Үндэсний түүхийн музей, Зайсан гэсэн маршрутаар аялуулах юм.

-Мэдээж аялалын зорилго нь хүүхдүүдийн төлөө байх?

-Аялалын зорилго нь хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийг зорилготой, итгэл үнэмшил, хүсэл тэмүүлэлтэй бие хүн болгон төлөвшүүлэх юм. Иймээс аялалд оролцсон хүүхдүүд маань хүсэл тэмүүлэлтэй, сайхан амьдрах урам зоригтой болох байх аа гэж бодож байна.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button