Нийслэлийн захиргааныхан тусгай автобусаар зөөлгөх нь хэр оновчтой вэ
нийтийн тээвэр бус тусгай автобусаар зөөлгөдөг болсон байна. Энэ үйлчилгээнд 1000 гаруй албан хаагч хамрагдаж байгаа аж. Хотын захиргааны ажилчид нэгдсэн автобусаар үйлчлүүлж байгаа нь замын хөдөлгөөний ачааллыг буруулахад багахан ч болов нэмэр болно гэж үзсэн бололтой.
Энэ хэр оновчтой үйлчилгээ вэ гэж харахад хүргэлээ. Учир нь хотын захаас сургууль руугаа явдаг хүүхдүүдийг зөөх автобусыг бүрэн шийдвэрлэж чадаагүй байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ хотын төвөөр ихэнх нь амьдардаг нийслэлийн захиргааны албан хаагчдыг татвар төлөгчдийн мөнгөөр тансаглуулах зохимжгүй юм шиг.
Мөн тэд яагаад заавал тусгай автобусаар зөөлгөх ёстой гэж. Чиглэлийн нийтийн тээврээр ажилдаа ирээд, яваад байж болохгүй гэж үү. Эсвэл чиглэлийн тээвэрт суухааргүй тийм тэнгэр-ийн хүмүүс үү. Тиймээс энэ нүдээ олоогүй ажлаа эргэж нэг хараач ээ гэж хотын даргаас хүсэж байна.
Ами
Оллоо.мн