Шонхор Монголчуудын бахархал боллоо

Үүний дагуу өчигдөр Бөхийн өргөөнд Шонхор шувууг үндэсний бахархал болгон зарлалаа.

Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан хүчит бөхийн барилдааны үеэр шонхор шувууг үндэсний бахархал болгох тухай Засгийн газрын тогтоолыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл танилцуулсан байна.

Шонхор шувуугаар түүх соёл, эрч хүч, эв нэгдэл, байгаль дэлхийгээ хайрлах үзлийн бэлгэдэл болгож, шонхор шувууг худалдаалах, зүй бусаар хорогдуулах зэргийг энэ өдрөөс эхлэх хориглож байгаа юм. Монгол Улс үндэсний шувуутай болж байгаа дэлхийн 88 дахь орон болж байгаа аж. 2010 онд хийсэн судалгаагаар манай улсад 6800 толгой Шонхор шувуу байна гэж тогтоожээ.

Л.Тамир

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button