Их Эзэн Чингис хааны мэлмий гийсний ойд зориулсан барилдаанд Ч.Санжаадамба түрүүлэв
боллоо. Тус барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба найм даван түрүүлж, улсын харцага Ч.Содномдорж үзүүрлэлээ.
Ч.Санжаадамба улсын арслан П.Бүрэнтөгсөөр долоо давсан бол, харцага Ц.Содномдорж улсын арслан Г.Эрхэмбаярыг өвдөг шороодуулан үзүүр түрүүнд хүрсэн билээ.Ийнхүү эзэн Чингисийн ойд зориулсан анхны барилдаан амжилттай зохион байгуулагдаж олон сайхан барилдаануудаар үзэгч, бөхийн хорхойтнуудыг баясгалаа. Ч.Санжаадамба заан ийнхүү намраас хойш зохион байгуулагдсан бөхийн барилдаануудад гурав дахь түрүүгээ аваад байгаа билээ.
Л.Тамир
Оллоо.мн