Монгол үгийн чуулган наадам орон даяар болно

ЕБС-иудад зохион байгуулж байгаа юм. Наадмын нээлтийн ёслол өнөөдөр нийслэлийн II сургуульд боллоо.

Монгол үгийн чуулган наадам нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг Монголын нууц товчоо-ны түүхэн үнэн, уран яруу үг хэллэгээр үгийн сангаа баяжуулж, оюуны цараагаа тэлэх, эх хэлээрээ зөв ярих, өвөг дээдсийнхээ үлгэр дуурайллаар хүмүүжих, үндэсний бахархлыг сэргээх зорилготой юм. Монгол үгийн чуулган наадам улс орон даяар явагдах бөгөөд ЕБС-иудын нийт сурагчид, багш, эцэг, эхчүүдийн дунд Монголын нууц товчоо-г унших хөдөлгөөн өрнүүлж, хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт нь тохирсон сонирхолтой ажлуудыг хэрэгжүүлэх юм.

Л.Тамир

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button