Олон улсын философийн өдрийг тэмдэглэнэ

уламжлалтай. ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова хэлэхдээ Философийн хэрэглээ бол нийгмийг бүхэлд нь сайжруулах нэг арга зам. Хүмүүс ба соёл хоорондын гүүр бий болгоход тусалдаг гэжээ.

Тэгвэл 2012 оны 11 сарын 15 буюу Пүрэв гарагт 10 дахь удаагийн философийн өдрийг олон улсын, үндэсний, орон нутгийн хэмжээнд өргөн дэлгэр зохион байгуулах гэж байна. Энэ онд Ирээдүй хойч үе гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд хийж байгаа бөгөөд оролцогчид соёлын олон янз байдлыг бүрэн тусгасан туршлага, үзэл санаагаа хуваалцах боломжийг олгож буй юм.

ЮНЕСКО философийн үзэл хандлагыг үйл ажиллагааныхаа бүхий л хүрээнд бэхжүүлэхийг эрмэлзэж байна. ЮНЕСКО дэлхийн философийн өдрийг удирддаг– гэхдээ энэ нь өмчилдөг гэсэн үг биш. Энэ өдөр философийг сонирхдог хүн бүрийн өдөр юм. Энэ өдрийн гол үйл ажиллагаа нь бидний амьдарч буй цаг үеийн гол асуудлуудыг хэлэлцэхэд чиглэсэн сургалтууд юм. ЮНЕСКО-гийн хамтран ажилладаг бүхий л байгууллагууд философийн холбогдолтой харилцан яриа, мэтгэлцээн, чуулган, семинар, соёлын өдөр, уран илтгэл зэрэг төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулдаг.

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, МУИС-ийн Философийн тэнхим, ШУА-ийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэнгээс хамтран 2005 онд багш судлаачдын дунд эрдэм шинжилгээний бага хурал, оюутан залуусын дунд Эрх чөлөөний философи сэдэвт олимпиад, Зүй ёст нийгмийн тухай мэтгэлцээн зохион байгуулж Монголд анх удаа тэмдэглэжээ. Үүнээс хойш тухайн жилд зарласан сэдвийн хүрээнд их, дээд сургуулийн оюутны дунд эрдэм шинжилгээний бага хурлыг уламжлал болгон зохион байгуулж байна.

Энэ өдрийг тохиолдуулан 11 дүгээр сарын 16-нд МУ-ын ШУА-ийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэн Монгол дахь иргэний нийгмийн төлөвшил сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах гэж байна. Тус хуралд философич, хуульч, улс төр судлаач 16 эрдэмтэн илтгэл хэлэлцүүлж, арав гаруй байгууллагын эрдэмтэн судлаачид оролцоно. Хурлын үйл ажиллагааг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс дэмжин сайшааж буй болно.Мөн МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухаан сургуулийн Философийн тэнхмээс Жендер судлал руу нэг алхам сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна.

Л.Тамир

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button