Есөн хөлт цагаан туг Төрийн ордонг нар зөв тойров

болон Жанжин Сүхбаатарын талбайд есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноо тойруулах ёслолын үйл ажиллагаа боллоо. Мөн 2012 оны хоёрдугаар ээлжийн цэргийн албанд алба хаах 850 шинэ цэрэг тангарагаа өргөсөн юм. Нийслэлийн цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангид алба хаахаар хуваарилагдсан дайчид эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт үнэнчээр зүтгэхээ илэрхийлэн Байлдааны туганд хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэл ёслолын ажиллагаанд Ерөнийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл болон ЗХЖШ-ын удирдлага, албаны бусад хүмүүс оролцлоо.
Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Эх орныхоо дуудлагаар, эр цэргийн албанд татагдан, анхан шатны бэлтгэлд хамрагдан Эзэн Чингис хааны мэндэлсний өдөр тангарагаа өргөж буй цэрэг, дайчдад баяр хүргэе. Эр цэргийн алба эх орноо хамгаалах ариун дээд тангарагтай, эх оронч, эр хүнд хийморь золбоо, эр зориг тэвчээр, иргэн хүн төлөвших томоохон сургууль болдог үнэ, цэнэтэй алба юм. Сүүлийн жилүүдэд цэргийн алба хаах сонирхолтой залуучууд нэмэгдэж байна. Ялангуяа дээд боловсролтой дайчид эх орноо хамгаалах их үйлсэд оролцож буй нь сайшаалтай байна. хэмээн эх орны хүү болж буй шинэхэн дайчдад баяр хүргэлээ.
Л.Тамир
Оллоо.мн