Швед дэх Монголчууд Чингис хааны төрсөн өдрийг жил бүр тэмдэглэнэ
Үндэсний Холбоотой хамтран санаачлан Швед улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэдээ мэдээлэл солилцох, харилцан зөвлөгөө өгөх зорилгоор Швед дэх Монголчуудын өдөрлөг арга хэмжээг 2012 оны 11 дүгээр сарын 17-ны Бямба гарагт зохион байгуулах гэж байна.
Энэхүү арга хэмжээ нь цаашид тогтмол зохион байгуулагдах бөгөөд Монгол хүүхэд багачуудад эх хэл, ёс заншлыг нь зааж сургах сургалт зохион байгуулах, MGL спорт клуб болон Бид Монголчууд зэрэг бусад байгууллагатай хамтран Монголчуудын дунд урлаг, спортын уралдаан тэмцээн явуулах, бүжгийн дугуйлан, секц хичээллүүлэхээс гадна Монголын эртний болон орчин үеийн кино үзвэр үзүүлэх зэрэг цогц үйл ажиллагаа байх юм.
Л.Тамир
Оллоо.мн