Эх орны бурхад эзэн Чингисээ хүндэтгэн чууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар түүхэндээ анх удаа эзэн Чингисийн мэндэлсний ойг улс орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэв. Ерөнхий сайд Н.Алтанхуяг хурлыг нээж хэлсэн үгэндээ Монголчууд эх орон, түүх соёл, эзэн хаанаараа бахархах өдөртэй болно гэдэг зорих зорилго, хүсэл тэмүүлэл, зүтгэх хүчтэй болж байгаагаас ял- гаагүй хэмээв.

Эзэн Чингис хааны одонгоор улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, зэрэг томоохон үйл хэрэг бүтээсэн эрхмүүдийг шагнадаг. Энэ хүндтэй одонгийн дээжийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат хүртсэн байна. Түүний дараа Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шарав, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл нар хүртсэн аж. Тэдний хүндэтгэлийн хуралд хэлсэн үгээс товчлон хүргэе.

Дэлхий даяар Чингис хаанаар омогшин бахархаж байна

-Эзэн Чингис хааны өдрийг тэмдэглэж байгаад иргэн хүний хувьд талархаж байна. Чингис хаанаараа овоглосон монгол түмэн, сайхан эх орны эзэн болгосон их хаанаараа бахархаж байна. 1992 онд монголчууд ардчилсан Үндсэн хуулиа ард түмнээрээ хэлэлцүүлэн баталж байсан. Мөн энэ онд би Ерөнхийлөгч байхдаа Чингис хааны мэндэлсний 830 жилийн ойг ард түмэнтэйгээ өргөн Дэлгэр тэмдэглэсэн.

Хааныхаа ойг ингэж их баяр болгон тэмдэглэхдээ түүний мөнхийн гавьяаг бишрэн дээдлэхийн зэрэгцээ үндэсний эрх ашгаа эрхэмлэн, төр ёсны уламжлалаа сэргээн мандуулах тэнгэрийн цаг ирсэнтэй холбон үздэг байлаа. Чингис хааныг дэлхий хаан гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрч, хөшөө дурсгалыг нь сүндэрлүүлж, төрийн жолоодох ухааныг даяаршуулан түгээж, үйл ажиллагааны үндэс болгон мөрдөж байгаад бид омогшин бахархаж байна. Чингис хааныг дэлхийн хаан гэж хүлээн зөвшөөрч байхад бид харамлах биш алдаршуулбал зохино.

Их хаан аугаа хэргийг бүтээхийн тулд дээд тэнгэрээс заяагдсан ер бусын хүн байлаа

-Алт удах тусмаа өнгө нь гялалздаг шиг аугаа их үйлсийн эзэн алсрах тусам гэрэл гэгээ цацруулан, улам тодордог жамтай. Их эзэн Чингис хааны суу алдар өрлөг түүхийн зуун зууны нугачаанд нар, cap адил тодоос тод гэрэлтэж байна.

Их хаан аугаа их хэргийг бүтээхийн тулд дээд тэнгэрээс заяагдсан ер бусын хүн байлаа.

Замбуу тивд оршин амьдарч 720 төрлийн хэлээр ярьдаг, таван янзын улс түмний эзэн болсон их хаан монгол хүн байснаар нь, Чингисийн эзэнт гүрэн дэлхийн тал хагасыг нэгтгэн захирч, хувь заяаг нь шийдэж байснаар нь, үр удмыг нь залгаж яваа монгол түмэн бахархан омогшихоос аргагүй. Чингис хааны үйл хэргийг хэн ч давтаж чадаагүй.

Эзэн Богд Чингис хаан өөрийн амьдран буй цаг хугацааг эзэгнэж чадсан учраас үнэхээр агуу юм. Түүнийг азын тэнгэр хавьгүй илүү ивээж, хүн төрөлхтний түүхэнд алсын алс дайдад өнө мөнхөд гийх гэрэлт од болон гийх хувь төөргийг мөнх тэнгэр хайрлажээ. Их хаантан түмэн бэрхшээлийн тэнгис, мянган зовлонгийн далайд зовж зүдрэн туулж байж хүрсэн юм.

Тэмүүжин амь нэхсэн зовлон дундаас тодорсон

Чингисийн одонт алдартнууд үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэв.

-Орчлонд элсний ширхэг мэт олон хүн мэндэлсэнтэй хэн маргах билээ. Гэвч хөрст дэлхийд мөрөө арилшгүй үлдээж, алдраа дуусгасан нь тийм ч олон биш. Тэр дундаас бидний өвөг эзэн богд Чингис хаан аргагүй тод билээ. Түүний нэрийг сонсоогүй хүн дэлхийн хээлэнд бараг үгүй. Чингис монгол ахуй дотроос ургасан юм. Тэмүүжин ээжийнхээ үгийг сонсож, гэрээ нүүлгэж, дүү нараа тэжээж өсгөсөн. Тэр аяга мойлны үнэ цэнийг мэддэг байсан. Өвөг дээдсийнхээ үлдээсэн бүхнийг хүч болгон хураасан юм.

Тэмүүжин амь нэхсэн зовлон дундаас тодорсон. Чингис хаан бие хэврэг, билиг мөнхийг багаасаа ухаарсан. Өнөөдөр түүний тохож явсан эмээл нь алга. Гэвч босгосон Монгол Улс, босоо бичиг нь байна. Түүний барьж явсан ташуур нь алга. Гэвч бүтээсэн төр, буулгасан зарлиг нь байна. Чингис хаан хатан ухааныг шүтэж, мэдлэг ур сайхан, сайныг үнэлдэг байсан. Тэр зөвийг авамтгай, бусдыг сонсомтгой хүн байж. Тэмүүжин сэлэм шиг эртэй явахдаа ч олзны боолын өчиг дундаас буудайн чинээ алтан санааг алдалгүй шүүрдэг байсан.

Тэнгэрлэг заяатай монголчуудын сэтгэлийг хөндсөн үйл явдал боллоо

-Тэнгэрлэг заяатай монгол хүн бүрийн сэтгэлийг хөндсөн үйл явдал болж байгаад талархаж байна. Өдгөөг хүртэл есөн зууны тэртээх түүхэн хүний мэндэлсэн өдрийг тэмдэглэдэг улс орон тодроогүй биз ээ. Чингис хаан хөнжилдөө унтах завгүй хөнөөлдөн тэмцэлдэж байж их Монгол Улсаа байгуулсан.

Монголчууд эзэн Чингис хааныхаа төрсөн өдрийг жил бүр тэмдэглэхдээ оюун ухаан, зүрх сэтгэлээрээ эвсэн нэгдэж байх нь дамжиггүй. Чингис хааны суу алдар, цэцэн ухаан монголчуудаа ивээх болтугай.

Чингис хаан урлагийн их бүтээлийн гол баатар

-Өнөөдөр үндэсний үзэл санаа шинэ соёлын сэргэн мандалтын нэгэн томоохон үйл явдал болж байна. Хэчнээн ихийг бодож, хийж бүтээж, бусдыг бахархан дуурайлаа ч үндэсний бахархалгүйгээр аливаа улс орон сэргэн мандах тухай ярих боломжгүй гэж боддог.

Чингис хаан тэр их түүхийн гол баатар нь билээ. Яруу найрагч Д.Пүрэвдоржийн Чингис хаан, Тусгаар тогтнол шүлгүүд, Р.Чойномын Азийн бардамнал, Ардын зураач Ядамсүрэнгийн Чингис хааны хөрөг, зэрэг бүтээлийг эс тооцвол бүтэн зуунаар бүр мөсөн мартагдахад хүрсэн гашуун үнэн бий.

В.Дондовдорж

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button