Налайхын нүүрсийг Багануурынх шиг хямд зарахад бэлэн, гэхдээ дэмжлэг хэрэгтэй

Хангай, Цайз захуудаар борлуулдаг иргэд шахагдах болсон талаараа мэдээлэл хийсэн юм.

Бичил уурхайн журмын дагуу нөхөрлөлийн зохион байгуулалтад орж, нүүрс олборлодог хүмүүсийн ярьж буйгаар, илчлэг бага, чулуу, үнс, тортог ихтэй Багануурын нүүрсийг иргэд авах дургүй байгаа. Гэхдээ нэгдсэн арга хэмжээ зохиож, хямд үнээр борлуулж буй учраас авахаас өөр аргагүй байгаа аж. Хамгийн гол нь, Засгийн газраас Налайхын нүүрсийг шахах бодлого явуулж, зөвхөн Багануурынхныг дэмжиж буйг гайхаж байгаагаа илэрхийлсэн.

Энэ үеэр Хангай, Цайз захад нүүрс борлуулдаг Д.Наран Хүмүүс Багануурын нүүрсийг түлэх сонирхолгүй байдаг. Яг үнэндээ захуудад тэндхийн нүүрс шиг хог байдаггүй. Илч муутай хэрнээ маш их хөө, тортог ялгаруулдаг. Дээрээс нь чийгтэй. Тиймээс Багануурын нүүрсийг хэдийгээр хямд зарж байгаа ч Налайхын нүүрс эрэлттэй байдаг нь нууц биш.

Гэтэл бид Налайхаас гарахдаа, хот руу орж ирэхдээ торгууль төлдөг. Дээрээс нь татвар, мэргэжлийн хяналтынхан байнга дарамтална. Энд нэг зүйлийг онцлон хэлье. Өнөөдөр Улаанбаатарын гэр хорооллыг Налайхын нүүрсчид хөлдөхөөс аварч байгаа.

Тэгсээр ч ирсэн. Биднийг ингэж дарамталж, бүр Засгийн газраас хүртэл хавчиж байгаа ч хүмүүс алийг нь сонгохоо өөрсдөө мэдэх эрхтэй гэсэн юм. Налайхын иргэдийн хэлснээр 3200 төгрөгөөр үнэлэгдэж байгаа 40 кг нүүрс гэдэг нь үнэндээ ор нэр төдий зүйл юм байна. Өөрөөр хэлбэл, хоёр жижиг ууттайгаас ялимгүй илүү нь л 40 кг-ийн шуудайг нь дүүргэчихдэг аж. Хамгийн гол нь, зөв зохицуулалт хийж, иргэдийг үнэхээр л хямд, чанартай нүүрсээр хангах гэж байгаа бол Багануур, Налайх, Багахангай, Шарынголынх гэж ялгалгүй хандах ёстой гэж үзэж буй юм байна. Түүнчлэн Хүсээд байгаа бол Налайхын нүүрсийг ч 3200 төгрөгөөр авч болно гэлээ.

Багануурын нүүрсийг иргэдэд шахаад Улаанбаатарыг утаанаас салгахгүй

Энэ үеэр Налайхын ир гэдийн төлөөлөл З.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-Налайхын нүүрс нэг портер нь ямар үнэтэй байдаг вэ. Ченжүүд бодит үнийг хэд нугалж, ашиг олдог гэдэг?

-Багануурын нүүрс нэг портер нь 120, Налайхынх 160 мянган төгрөгийн үнэтэй. Энэ нь илчлэг, чанараас шалтгаалж тогтоосон үнэ. Одоогийн байдлаар Налайхын нүүрс 20 кг нь 3000, 25 кг нь 4000, 40 кг нь 6-7 мянган төгрөг байгаа.

-Багануурын нүүрс үнэндээ тийм чанаргүй биш. Гэтэл Налайхынх илчлэг ихтэй гэдгээрээ ийм үнэтэй байж болохгүй биз дээ?

-Бид төрөөс ажил гуйгаагүй. Зохих журмаар ажилладаг ч Налайхын нүүрсчид адлагдсаар байдаг. Хэдийгээр уурхай хаагдсан ч өнгөрсөн хугацаанд бид л гэр хороололд нүүрс нийлүүлсээр ирсэн. Багануурын уурхай төрийнх, бас үйл ажиллагаатай гэдэг утгаар элдэв хөнгөлөлт эдэлдэг.

Хэрвээ биднийг дэмжвэл хоёр дахин хямд үнээр борлуулахад асуудал гарахгүй. Элдвийн татвар, торгууль, уурхайн ам хаах зэргээс болж бид байнга хохирдог. Тиймээс ингэж худалдаалахаас өөр аргагүй.

-Төрөөс яг ямар дэмжлэг хүсч байгаа юм бэ?

-Энэ ажилд төр оролцох ямар хэрэг байна. Улаанбаатар хотын захиргаа, Засаг даргын хүрээний асуудал биш үү. Ялангуяа Ерөнхий сайд ингэж оролцож, амьдралаа авч явахаар зүтгэж яваа биднийг хохироож байгаад гайхаж байна. Нэг үгээр, нүүрсний салбарт энэ хүний хувийн бизнес тогтчихсон гэж үзэж байгаа.

Улаанбаатарын утааг бууруулна л гэх юм. Тэгсэн атал хамгийн их утаа, тортогтой Багануурын нүүрсийг иргэдэд бодлогоор шахаж байна. Тиймээс бидэнд ч гэсэн боломж олгооч ээ гэж хүсье.

-Хямд нүүрс зарж эхэлснээс хойш та нарын орлого буурсан уу?

-Нэг их буураагүй. Учир нь иргэд Налайхын нүүрсийг илүүд үздэг. Тэгээд ч Багануурын нүүрс Цайз-д ирдэггүй. Хамгийн гол нь гэр хорооллын айлууд дунд их хэмжээгээр нүүрс авчих бэлтэй нь цөөн.

Хүмүүс биднийг их ашигтай ажилладаг гэж боддог юм билээ. Гэтэл зун, хавар, намар бидний ажил зогсдог. Энэ хооронд өөр ажил хайхаас өөр аргагүй болдог. Тэгээд ч мэргэжлийн хяналт зэрэг байгууллагаас болж бид багагүй хохирдог.

-Налайхад нүүрс олборлож байгаад амиа алдсан хүн олон. Тэгэхээр мэргэжлийн хяналтынхныг буруутгах хэрэггүй биш үү?

-Тийм явдал гардаг нь үнэн. Одоо ч гарахгүй гэж амлахгүй. Гэхдээ бүх газар нь тийм хэцүү байдалтай биш. Ихэнх нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах гэж хичээдэг. Аминдаа хайргүй хэн байх билээ. Тиймээс ганц нэг хүний алдаанаас болж бусдыг нь буруутгаж болохгүй гэж бодож байна.

Г.Амартүвшин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button