ЦЕГ-ын дарга Б.Билэгт санамж бичигт гарын үсэг зурав

хурандаа генерал Бекир Калёнжу манай улсад албан айлчлал хийж байна.
Айлчлалын үеэр Цагдаагийн Ерөнхий газрын дарга Б.Билэгт, Турк улсын Жандармерийн Ерөнхий командлагч Бекир Калёнжу нар хамтын ажиллагааны талаар ажлын уулзалт хийж, харилцан туршлага солилцох талаар ярилцжээ. Тэд энэ үеэр Монгол Улсын Дотоодын цэрэг, Бүгд Найрамдах Турк улсын Жандармерийн Ерөнхий командлал хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг-т гарын үсэг зурсан байна.
Мөн Монгол Улсын Дотоодын цэрэг, Бүгд Найрамдах Турк улсын Жандармерийн Ерөнхий командлал хоорондын сургалт бэлтгэлийн чиглэлээр хамтын ажиллагааны протокол-д Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Т.Хүрэлбаатар, БНТУ-ын Засгийн газрыг төлөөлж, Жандармерийн Ерөнхий командлалын Ерөнхий төлөвлөлт, бодлогын газрын дарга, бригадын генерал Гюрай Алпар нар гарын үсэг зуржээ.
Уулзалт, ёслолын ажиллагаанд БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Мустафа Сарныч болон албаны бусад хүн оролцсон байна.