Хууль сахиулагчид иргэдээ айлгах ёсгүй

сэдвээр илтгэл тавьжээ. Тэрбээр илтгэлдээ Хууль, цагдаагийн үйлчилгээг иргэдэд хүргэхийн тулд 100 мянган хүнд нэг цагдаагийн хэлтэс хэрэгтэй. Иргэд цагдаа руу ороод айдаг байх ёсгүй. Хууль сахиулагчид иргэдээ айлгадаг байх ёсгүй. Хуульчид юуны өмнө Эрүүгийн хуулиар иргэдээ айлгадаг. Эндээс авлига, хээл хахууль төрдөг, танил талгүй, мөнгөгүй иргэд шоронд явдаг, улс орон шоронждог, хөлжиж бэлжсэн хурандаа нар бий болдог. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг хуульчдын хууль болгоно. Харин иргэд Захиргааны болон Иргэний хуулийг хэрэгжүүлэх ёстой. Гадаад орнуудад шүүх хурал таван хаалгатай танхимд болдог. Монголд хоёрхон хаалгатай. Гэрч, хохирогч, өмгөөлөгч, сэжигтэн бүгд нэг хаалгаар ордог. Асар их аюул занал дор шүүгчид ажилладаг. Ийм байж болохгүй хэмээн хэлсэн байна.

Мөн тэрбээр үргэлжлүүлэн Хуулийн салбарын шинэчлэлийн хүрээнд хэв журам сахиулах болон мөрдөх албыг бэхжүүлнэ. Хэв журам хариуцсан албыг орон нутагтай нь холбож иргэдийн хяналтад оруулна. Харин мөрдөх алба нь эрүүгийн хэргийг мөрдөж шалгаж байх учиртай гэдгийг сайд тайлбарлажээ.

Түүнчлэн төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг Хууль зүйн яамны харьяаллаас гаргаж Батлан хамгаалах яамны мэдэлд шилжүүлсэн. Энэ тухай сайд хэлэхдээ Энэ нь ижил чиг үүрэгтэй эмнэлгүүдийг нэгтгэн Зэвсэгт хүчний клиникийн төв госпитальтай нийлүүлсэн нь эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй болсон. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн эмч нар дулаан орчинд тухалж ажлаа хийдэг. Тийм байж таарахгүй хэмээн тайлбарласан аж.

Э.ОЮУН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button