Чихрийн шижин өвчин Монголд аюулын харанга дэлдэж байна

Харин энэ өвчний тархалт Монгол Улсад ямар хэмжээнд байгаа талаар ДЭМБ-ын халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цогзолмаатай ярилцлаа.

-Өнөөдөр/өчигдөр/ Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр. Энэ өвчнийг яагаад дэлхийн түвшинд ярих болов?

-НҮБ-ын ивээл дор 2009-2013 онд Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр-ийг тэмдэглэх уриа гаргасан. Үндсэндээ дөрөв дэх жилдээ тэмдэглэж байна. Нийгэм, эдийн засгийн хөгжил, хотжилт нь чихрийн шижин өвчний тархалтыг нэмэгдүүлж байгаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар 346 сая хүн энэ өвчнөөр өвдөж байна. Эдгээрийн 80 орчим хувь нь хөгжиж буй буурай, дунд орлоготой орны иргэд.

Жилд энэ өвчнөөр дөрвөн сая хүн амь насаа алдаж байна. Тэгэхээр өнөөдөр л тууштай арга хэмжээ авахгүй бол 2030 он гэхэд жилд долоон сая хүн энэ өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзэх аюул тулгараад байна.

-Монгол Улсын хувьд энэ өвчлөлийн тархалт ямар түвшинд байна вэ?

-Монгол Улсад 1950 оны байдлаар чихрийн шижинтэй хүн бүртгэгдээгүй байсан. Харин сүүлийн үеийн судалгаагаар нийт хүн амын 6.5 хувь нь чихрийн шижинтэй байна гэсэн дүн гарсан. Энэ нь 60-80 мянган хүн чихрийн шижин өвчинтэй байх магадлалтай гэсэн үг.

-Чихрийн шижин өвчин тусах зам нь юу байдаг юм бол?

-Мэдээж идэж хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүн. Тухайлбал, сахар ихтэй бүтээгдэхүүн, архи, тамхи их хэрэглэснээс болж чихрийн шижин өвчин тусах магадлалтай. Мөн амьдралын хэв шинжээс болж, чихрийн шижнээр өвчилдөг. Өөрөөр хэлбэл, хөдөлгөөний дутагдалд орж, хэт таргалснаар өвчин тусах магадлал ихэснэ.

-Энэ өвчний гол аюул нь юу юм бол?

-Хамгийн гол аюул нь эхэн үедээ ямар нэгэн зовиур илэрдэггүй. Гэхдээ ам цангаж, тэр хэмжээгээрээ шингэн зүйл их хэрэглэдэг. Бага зэрэг ядарна, арьс хуурайших зэрэг шинж тэмдэг илэрнэ. Харамсалтай нь иргэд эдгээр шинж тэмдгээ анзаарахгүй явсаар хүндэрсэн тохиолдолд л эмнэлэгт ханддаг.

Энэ өвчнийг энгийн үгээр тайлбарлавал цусан дахь сахрын хэмжээ нэмэгдэж байгаа хэрэг. Тэгэхээр цусаар тэжээгдэж буй эрхтний үйл ажиллагаа алдагдаж эхэлдэг. Тухайлбал, нүдний хараа муудах, бөөрний дутагдалд орох, хөл шархлах хүндрэлүүд гардаг. Хөл нь шархалсан тохиолдолд тайрахаас өөр аргагүй.

Үүнтэй холбоотой судалгааны баримт дурдахад, чихрийн шижин өвчнөөс болж дэлхий дээр минут тутамд нэг хүн хөлөө тайруулдаг.

-Манайд чихрийн шижин өвчтэй хүний хяналт болон хүндрэлүүдийн судалгаа хийгдсэн үү?

-Чихрийн шижин өвчин гэсэн оноштой 11 мянган хүний 80 орчим хувь нь хяналтад маш муу орж байна. Зонхилон тохиолдож буй бөөрний хүндрэлүүд, нүд сохрох, хөл тайруулах хэмжээний хүндрэлүүдийн хувь хэмжээ өндөр гарсан. Энэ нь Монгол Улсад чихрийн шижин өвчин аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрч байгааг харуулж байна.

-Урьдчилан сэргийлэх, эмчлэх боломж хэр байдаг вэ?

-Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Өвчнийг эрт илрүүлбэл хараагүй болох, хөлөө тайруулах гэх мэт хүндрэлүүдээс урьдчилан сэргийлж чадна. Аль болох сахар багатай хүнс хэрэглэж, өөх тостой хоол хүнс хэрэглэхгүй, боломжтой бол гадуур хооллохгүй, гэрийн нөхцөлд эрүүл хүнс хэрэглэх, өглөө, оройд хөнгөн хооллож, өдөр бүр 30 минутын идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй.

Энэ дашрамд Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөр 40-өөс дээш насны иргэдийг харьяа сум, дүүргийнхээ эмнэлэгт чихрийн шижин өвчний үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах боломжтойг дуулгая. Тиймээс иргэд сум дүүргийнхээ эмнэлэгт хандаж, эрт оношлуулах боломжтой.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Баяржаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button