Нүүрс борлуулах боломж хаагдаагүй

Гэтэл манай улсад 50 хувиар буураад зогсохгүй, худалдан авагч байхгүй тухай сурталчилгаа газар авах бололтой. Үнэн хэрэгтээ хятадууд энэ бүхнийг хийгээд болов уу. Оросууд бидэнд таатай нөхцөлөөр нүүрс тээвэрлэх болом олгосон. Тэр дагуу хоёр жилийн өмнө таван мянган тонн нүүрс Оросын төмөр замаар Находко боомтод хүргэсэн.
Энэ боомт нь Хятадын Тяньжин боомтоос гурав дахин хол боловч тээврийн хөлс нь Тяньжин хүрэх зардалтай адил хэмжээтэй байх нөхцөлийг оросууд монголчуудад олгожээ. Энэ боломж өнөөдөр ч нээлттэй гэнэ. Харамсалтай нь энэ бүхнийг ашиглаж байгаа уурхай байхгүй гэнэ. Зам, тээврийн сайд Л.Гансүхээс энэ тухай асуухад Нүүрс нь байгаа бол Зүүн өмнөд Ази руу гаргах боломж байгаа гэв.