Орон гэргүй болсон хүмүүсийг шоронд байрлуулна

The New York Times сонинд бичсэнийг үзвэл 900 гаруй хүнийг, 2011 онд хаагдсан Стэйтен-Айленд дүүргийн Артур Киллийн нэрэмжит шоронд түр байрлуулахаар төлөвлөж байгаа аж. Одоогийн байдлаар шоронд ус, цахилгаан болон бусад хангамжийг тасалсан тул иргэдийг оруулахаас өмнө сайтар бэлтгэх ёстой хэмээн Шүүхийн шийдвэр биелүүлэх албаны төлөөлөгч хэлсэн байна. Нью-Йорк хотод одоогоор хар салхины улмаас орон гэргүй болсон 40 мянга гаруй хүн байгаа бөгөөд зөвхөн Стэйтен-Айленд дүүрэгт 5000 иргэн түр байр олгож өгөх хүсэлт гаргажээ.

Дашрамд сонирхуулахад өчигдөр Нью-Йорк мужийн амбан захирагч Эндрю Куомо хар салхины уршгийг арилгахад зориулан 30 тэрбум долларыг төсвөөс гаргаж өгөхийг хүсч Засгийн газарт хандахаар болсноо мэдэгдсэн байна. Энэ хөрөнгийг мужийн эрх баригчид зам, гүүр, хонгил засах болон нурсан байшингуудыг сэргээн босгох, хар салхины улмаас хохирол хүлээсэн бизнес эрхлэгчдэд зээл олгоход зарцуулах бодолтой байгаа гэнэ. Мөн хөрөнгийн нэг хэсгийг мужийн дэд бүтцийн байгууламжуудыг сайжруулахад зориулах аж. Тухайлбал, Нью-Йорк муж хөрш зэргэлдээ Нью-Жэрси мужаас шатахуунаа авдаг хараат байдлыг арилгахаар төлөвлөснөөс гадна байгалийн гамшиг дахин тохиолдоход хэрэглэх нефтийн нөөц бүрдүүлнэ гэдгээ амбан захирагч мэдэгдсэн байна.

Б.Амгалан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button