Пол Маккартни үхэх шахжээ

Энэ явдал өнгөрсөн хавар бол­сон ч Их Британийн тээврийн удирд­ла­гын баримтад бүртгэгдсэний дагуу сая­хан л ил болсон аж.

Эл хэрэгт хариуцлага үүрэх эт­гээдийг тогтоохоор цагдаагийн газарт шил­жүүлэх төлөвтэй байна.

Нийтийн тээврийн газрын баримтад дурдсанаар өнгөрсөн тавдугаар сарын 3-нд Маккартни эхнэртэйгээ Зүүн Суссекс гүнлэг буюу муж руу нисдэг тэргээр явжээ. Гэтэл бороо орж, салхи шуурч, харанхуй болсны улмаас нисдэг тэрэг удирдлагаа алдаж, ойн дунд буух гэж оролдсон байна.

Шинжээчдийн дүгнэлтээр есөн хүний суудалтай Sikorsky S-76C нисдэг тэрэг өндөр модонд тээглэж, осолдох магадлал өндөр байсан гэнэ. Азаар нисгэгч модны орой дээр бууж буйгаа дор нь мэдэж, онгоцоо хөөргөн, олон хүнийг үхлээс аварсан аж.

Нисдэг тэргийг Пол Маккартнийн гэрээс 25 км-ийн зайд ам­жилт­тай газардуулж байжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button