Саятан тамирчин хямдралтай сэндвичээр хооллодог
Английн The Sun сонин мэдээлэв. Тус сонины бичсэнээр А.Аршавин эхнэр гурван хүүхдийн хамтаар ням гариг бүр Лондоны өртөг өндөртэй Хэмпстэд дүүргийн McDonalds ресторанд хооллодог гэнэ. Долоо хоног тутам 80 мянган паунд буюу ойролцоогоор 130 мянган долларын орлого олдог тэрбээр хооллох бүртээ 1.99 паундын урамшууллын купон авч, дараа хооллохдоо хямдралтай үнээр үйлчлүүлэхээр цуглуулдаг аж. Тэр ирэх бүртээ энэ купоныг марталгүй авдаг. Лондоны аль ч тансаг ресторанд дуртай цагтаа хооллох бэнчинтэй ч тэрбээр манай хоолонд их дуртай, хямдхан учраас ирдэг гэдгээ ч нуулгүй хэлдэг хэмээн рестораны ажилтан The Sun сонины сурвалжлагчид ярьсан байна.
Тэрбээр хооллох болгондоо загасны махтай сэндвич авдаг бөгөөд илчлэг ихтэй гамбургерийг бодвол энэ нь шарсан төмс, хийжүүлсэн ундаатай нийлээд ердөө 1000 килокалори илчлэгтэй учраас ийм сонголт хийдэг бололтой. Арсенал багийн түүхэндээ хамгийн өндөр үнээр худалдаж авсан хөлбөмбөгчдийн нэг А.Аршавин 2009 онд Оросын Зенит багаас Арсенал- д 15 сая паундын наймаагаар очсон юм.