Эрин үеийн эздийг төлөвшүүлнэ

төлөвшүүлэхэд чиглэсэн ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөжээ. Эхний ээлжинд Хөгжлийн хэлхээ төвийн 30 хүүхдийг сонгон Эрин үеийн эзэд ажлыг санаачлан хэрэгжүүлж буй юм байна. Энэхүү ажил нь Бие хүн болон төлөвших, Номтой нөхөрлөе, Авьяаслаг хүүхэд, Бүтээлч хүүхэд гэсэн дөрвөн хэсгээс бүрдэж байгаа аж. Бие хүн болон төлөвших ажлын хүрээнд Нийслэлийн түүх-бидний бахархал уриатай Улаанбаатар хотоор аялах аяллыг ирэх пүрэв гаригт зохион байгуулах гэнэ.
Тус аялал нь Улаанбаатар хотын музей, Төрийн ордон, Зайсан, Төв номын сан, Барилгачдын талбай гэсэн маршруттай аж. Аялалд Нийслэлийн хүүхдийн холбооны Манлайлагч хүүхдүүд болон Хөгжлийн хэлхээ төвийнхөн хамрагдах юм байна.