Монгол Улс, БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын Комиссын есдүгээр хуралдаан зохион байгуулагдлаа

2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотноо болов.

Монголын талын төлөөлөгчдийг Монгол Улсын Эрүүл мэндийн сайд, Комиссын Монголын хэсгийн дарга Н.Удвал, Лаосын талын төлөөлөгчдийг БНАЛАУ-ын Эрүүл мэндийн сайд, Комиссын Лаосын хэсгийн дарга Эксаванг Вонгвичит нар тэргүүлэв.

Хуралдаанаар хоёр тал эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэгдсэн дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд

1. ЗГХК-ийн 8 дугаар хуралдааны Протоколын хэрэгжилт тухайлбал гадаад харилцаа, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, худалдаа, шинжлэх ухаан, технологийн салбар дахь хамтын ажиллагаанд үнэлгээ дүгнэлт өгөв.

2. Хоёр тал худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн болон бусад салбарт 2012-2014 онд хамтран ажиллах тэргүүлэх чиглэлүүдийг хэлэлцэн тодорхойлов.

3. Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон БНАЛАУ-ын Эрүүлийг хамгаалах яам хооронд эрүүл мэнд, анагаах ухааны салбарт 2012-2014 онд хамтран ажиллах Протокол, Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, БНАЛАУ-ын Шинжлэх Ухаан, Технологийн Яам хооронд 2012-2016 онд Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах Хөтөлбөр болон ЗГХК-ийн 9 дүгээр хуралдааны Протоколд тус тус гарын үсэг зурав.

ЗГХК-ийн 9 дүгээр хуралдаан найрсаг, дотно уур амьсгалд амжилттай болж өнгөрсөн ба 10 дугаар хуралдааныг 2014 оны сүүлийн хагас жилд Вьентьян хотноо хийхээр болж, хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг дипломат шугамаар жич хэлэлцэхээр тохиров.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button