Бал даргыг байцааж явсан Л.Цог МАХН хэмээн мандаж явна

Ю.Цэдэнбал билээ.
Түүнийг амьдралынхаа сүүлийн мөчүүдэд Москва дахь гэртээ байх ахуйд 90-ээд оны Ардчилсан хувьсгал гарч хуучин цагт ДАРГА хэмээгдэж явсан улсууд нийгмийн хог шаар болсон билээ.
Хүн бүхэн Чи хэн гэдэг даргын тойрон хүрээлэгч вэ? Энэ хүн бол Ю.Цэдэнбалын тойрон хүрээлэгч улсын тусгай хангамж хүртэгч этгээд мөн байна гэх зэргээр дайрч давшлан Бүтээн байгуулагч дарга нар маань сэтгэл санааны хүнд дарамтанд нэг нэгээрээ чимээгүйхэн бурханы орноо заларцгаасан билээ.
Тэгвэл одоо цагт Ю.Цэдэнбал нарыг байцааж явсан этгээдүүд хаана явнаа?
УИХ-д тухлаж суугаа гэвэл та итгэх үү?
Эдүгээгийн УИХ-ын дэд дарга МАХН-ын төлөөлөл болон Шударга үнэний дуу хоолой мэт яваа Л.Цог гишүүн нь Москвад очин тухайн үеийн ЦЕП-ын хурандаа Дагвадоржийн хамт Ю.Цэдэнбал болон түүний гэргий Цэдэнбал Филатова нарыг байцаан Улсын хөрөнгө мөнгө хэрхэн идэж ууж туйлж байсан тухай байцаалт мэдүүлэг авч сандаргаж явсан билээ.
Дарханы их бүтээн байгуулалт, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр хотын хамт, Талх чихэр, Мах Импекс, Баянгол зочид буудал, Хуримын ордон, Найрамдал зуслан, Биокомпинат, Шувуун фабрик бүүр цаашлаад III, IҮ хороолол, МонголРосЦветмэт гээд тоочоод байвал барагдашгүй их бүтээн байгуулалтыг хийж явсан энэ хоёр буурлыг хэд хоног үргэлжлүүлэн байцаасан тухай хатуу үнэн бий.
Харин одоо цаг өөр болж МАХН-ынхан түүнийг зүгээр л бурхан мэт тахин шүтэж андуурч эндүүрч явна.
Ю.Цэдэнбалыг эцсийн замд нь үдээд буцах гэсэн эхнэр хүүхдүүдийг нь тэр өдөр нь эдгээр нөхдүүд ахин дуудан байцааж Хүүхдийн төлөө сан-гийн мөнгө төгрөгийг хаана хэнд юунд зарцуулж байв?
Ю.Цэдэнбалыг оршуулах зардалд гарсан 30,000-ийг төлж байж яв! Гэх зэргээр ихээхэн зовоож байж нутаг буцаасан тухай учир мэдэх улс, үйл явдалд оролцож асан буурлууд дурсан ярьдаг юм.
Хүний эрээн дотроо байдаг боловч хийсэн хэрэг хуучирдаггүй мартагдахгүй байсаар байгааг эрхэм төрийн түшээ болон түүнийг улайран түрж явдаг МАХН-ын гишүүд нь ч тэр дэмжигчид нь ч тэр бодож явууштай!
Гишүүнчлэлд нь хамрагдаж үзээгүй нам гэж бараг байхгүй УИХ-ын гишүүн Л.Цогийн паян одоо ч УИХ-д үргэлжилсээр.
Үргэлжлэл бий…