Л.Эрдэнэтуул Бүр олуулаа болно гэж рекламдахыг хяналтгүй идэж ууна гэж орчуулж болно

талаар илэн далангүй ярилцлаа.

-Орон нутгийн энэ удаагийн сонгууль УИХ-ын сонгуулиас ч дутахаар­гүй олны анхаарлыг татсан, нэлээд өрсөлдөөнтэй болж байх шиг санагдаж байна?

-Тиймээ. Нийслэлийн дүүргүүдийн хороодоор явж сонирхоход сурталчилгаа өмнөхөөс илүү эрчимтэй, орон нутгийн сонгуульд нэлээд ач холбогдол өгч байгаа нь харагдаж байгаа юм. Гэхдээ аливаа зүйл эерэг, сөрөг хоёр талтай байдаг. Нэг талаар сайн боловч намууд сонгуулийг том, жижиг гэхгүй маш их мөнгө, хөрөнгө цацаж байгаа нь эргээд улс төрийн бүхий л төвшинд баг, хороо, дүүрэг, дээшээ УИХ хүртэл өнөө л аалзны тор шиг бохир санхүүгийн байдлаас гарч чадаагүй байна гэдгийн жишээ. Миний амьдардаг Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд гэхэд л АН-ын гэрээр оруулж өгч байгаа сурталчилгааны материал, байшингийн булан тохой болгонд штаб байгуулж, туг далбаа хатгасан гээд тооцоод үзэхэд тухайн тойрогт бараг л УИХ-ын сонгуулиас илүү хөрөнгө зарцуулж байгаа нь илэрхий байна. Энэ нь гарцаагүй санаа зовних асуудал. Аливаа зүйлийг улс төрчид маань хэтрүүлдэг зантай. Санаа нь зөв боловч хэрэгжүүлэх болохоороо буруу тал руу хазайчихдаг. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг шиг. Орон нутгийн сонгуульд өндөр ач холбогдол өгөх нь нэг талын сайн байвч хуу­лийнх нь тогтол­цооноос эхлээд дэндүү их намчирх­сан, талцсан, санхүү бизнес, улс төрийн бүлэглэлээр хуваагдсан байдлыг улам даамжруулж байх шиг байна. Ингэж нэр дэвшигчдийг намуудаар талцуулж байхын оронд СЕХ, бүх шатны сонгуулийн байгууллагууд иргэд, сонгогчдын идэвхийг сайжруулж ажиллах хэрэгтэй. Ер нь орон нутгийн сонгуульд сонгогчдын идэвх их сул, ирц бага байдаг. Энэ удаа сонгогчид маань ач холбогдлыг нь үнэлж, зөв өнцгөөс харж идэвхтэй оролцох болов уу гэсэн горьдлого төрж байна. Гэхдээ МАН, АН-ын сонгуулийн суртал­чилгаанаас бохир мөнгө үнэртэж байна. Иймд хамгийн хүнд нөхцөлд юм хийе, бүтээе, зүтгэе гэж байгаа, улс төрийн хамгийн том хохирол амсч буй МАХН тэргүүтэй Шударга ёс эвслийн нэр дэвшигчдийг дэмжээрэй, сонгуульдаа идэвхтэй оролцоорой, өөрсдөө бас хяналт тавиарай гэж сонгогчиддоо уриалж байна.

-АН-аас нэр дэвшиг­чид тухайн хороондоо телевизийн антенн, төс­лийн зуух үнэгүй тарааж байгаа талаар иргэд ярьж байна. Хүмүүсийг хөрөнгө мөнгөөр татаж, тархийг нь угаадаг хууль бус үйлдэл бас л давтагдах нь ээ?

-Телевизийн антенн үнэгүй тараахад хэчнээн төгрөг болох билээ. Дүүр­гийн ИТХ гэдэг тухайн хорооныхоо иргэдтэй тулж ажилладаг, ахуй амьд­ралынх нь асуудалд шийд­вэр гаргадаг байгууллага.

Гэтэл хэдэн тэрбум төгрөгийг баруун солгой­гүй цацаад сонгогдсон хүн дөрвөн жил яаж ажиллах нь тодорхой. Өөрөөр хэл­бэл, шархаа нөхөх-ийн төлөө иргэд бидний талх­ны мөнгөнөөс хумсална гэсэн үг. Энэ нь иргэдийн төлөөллийн байгууллагын хумслах, авилга авах хөрсийг бий болгож байгаа юм. Энэ удаад ч мордохын хазгай гэгч болсон. Ер нь цаашдаа орон нутгийн сонгуульд холимог сис­тем, намын жагсаалт хэ­рэг­гүй. Ялангуяа дүүрэг, хороо, багийн хэмжээнд иргэдийн төлөөллөөр нэр дэвшдэг, сонгодог болбол үр дүнтэй байх болов уу. Өөрөөр хэлбэл, тухайн сум, дүүргийн тодорхой тооны иргэдийн дэмжлэ­гийг авсан хүмүүсийг на­мууд давхар дэмжиж, нэр дэвшигч болгодог байх жишээний. Тухайлбал иргэн Доржийг хорооны 500 иргэн дэмжиж гарын үсэг цуглуулсан нөхцөлд тухайн намаас дэмжиж сонгуульд оролцоно гэсэн үг.

-Сонгууль болоход до­лоо хоног үлдлээ. Шудар­га болж чадах болов уу?

-Шударга болно гэдэгт эргэлзэж байна. Өмнө нь орон нутгийн сонгуульд ач холбогдол өгдөггүй байсан болоод ч тэр үү, маш их маапаан будлиан ордог байсан. 2008 оны орон нутгийн сонгуульд Улаан­баатарт сонгогчдын ирц хүрээгүй. 48 хувь хүрэхтэй үгүйтэй байсныг булхай­гаар өндөр хувьтай гэж зарлаад хүчинтэй болго­сон жишээ бий. Ер нь хотод сонгуулийн ирц таа­руу байдаг. Өндөр хувь гарах юм бол ямар нэг будлиан байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр, компьюте­рийн автомат систем сон­гуу­лийг хамгийн их буд­лиан­туулдаг хэрэгсэл бол­чихоод байна. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн эр­гэлзээ тайлагдаагүй бай­хад автомат системээр сонгууль явуулахаар шу­дарга болж чадна гэдэгт эргэлзэхээс аргагүй. Дав­хар хяналтын механизм бүрэлдээгүй байна. Авто­мат системийн тохируул­га, программ, тоолдог бүх зүйл нь хүний оролцоотой. Хяналтын хэдэн тойрог аваад гараар тоолъё гэхээр АН хэрэггүй гээд гүрий­чих жишээтэй. Автомат­жуулсан систем бол сон­гуу­лийн ажлыг шуурхай­лах төхөөрөмж. Энэтхэг зэрэг тэрбум шахам сон­гогч­той улсад хүртэл авто­мат системийн зэрэгцээ гараар хяналтын тооллого хийдэг. Сая гаруйхан сон­гогчтой манайд хяналтаа сайжруулаад ажиглагч­дын­хаа хариуцлагыг өн­дөр­жүүлж, эрхийг нээлт­тэй болгоод гар аргаараа тоолж байсан бол болохгүй зүйл байхгүй. Өөрсдөө хүндрэл үүсгээд байна. Нэг тойрогт олон мандат­тай хүмүүсийг чихэл­дүүлж толгой эргүүлээд дараа нь тэр саналын хуудсаа тоолох гэж цаг наргүй ажиллалаа хэмээн гомдоллож хоёр гурван хоногоор сунжруулах ямар хэрэг байна.

-Ер нь улс төр, нийгэм, эдийн засгийн хүрээнд хууль бус явдал улам бүр гаарах боллоо?

-Арай хэтэрч байна. Ний нуугүй хэлэхэд, АН-ынхны тунхаглаад байдаг хүний эрх улайм цайм шууд зөрчигдөж байгаа маш олон жишээ бий. Би МАХН-ыг улс төрийн хүчний хувьд хэлмэгдэж, хохирч байгаа нам гэж үзэж байна. Яагаад гэвэл, улс төрийн хилс хэрэгт гүтгэгдсэн МАХН-ын дарга, Монгол Улсын гу­рав­дахь Ерөнхийлөгч Н.Энх­баярын асуудлыг шударгаар шийдэж чадах­гүй өдий хүрлээ. Үүнийг хүн болгон мэдэж байгаа. Олон улсын ажиглагч нар ч улс төрийн өнгө аястай асуудал гэж үзэж байна. Интерпол нь хүртэл асуу­далд оролцохоос татгалзаж дургүйцээд байхад Бид нар шударга байна аа гээд байгаа прокурор, шүүгч, хөшигний ард байгаа улстөрчдөд ичээч ээ гэж хэлэхэд зөөлдөнө. Тэдэнд хаяглах үгс даанч хэвлэлээр хэлэхэд арай бүдүүлэг юм даа. ТВ-гээр цензурддэг бип-бип гэсэн дохиог хэлчихье.

Хоёрдугаарт, хүний үзэл бодлоо чөлөөтэй илэр­хийлэх эрхийг уландаа гишгэж байна. Энэ олон сайтыг цэгцлэх нь зөв. Хүнийг доромжилдог, элд­вээр харааж зүхдэг, хяналтгүй тэр олон ком­мен­тыг цэгцлэх нь соёлтой улс оронд байдаг асуудал. Гэтэл манайд үүнийг да­лимдуулаад үнэн шударга зүйл бичдэг сайтуудыг хаах маягаар шууд хяналт­даа авч байна. ТВ-9-ийг ч ийм маягаар дарамталж байгаа нь илэрхий. Ер нь бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг үл ажиглагдах байдлаар мөлхөө замаар сүрдүүлэн айлгаж, зари­мыг нь мөнгөөр худалдаж авч байгаа нь шударга ёс гэж үү. Сүрдүүлэг гэдэг дарангуйллын шууд илэр­хийлэл. Ийм байдлаар сайт, ТВ, цаасан хэвлэ­лүүдийг авах оролдлогыг ичгүүр сонжуургүй хийж байгааг гайхаж байна.

Хэдийгээр Шударга ёс эвсэл УИХ, шинэч­лэлийн Засгийн газарт төлөөлөлтэй ч гэсэн хэтэр­хий цөөдөж байгаа юм. Олонхийн гишүүд манай хэдэн хүнийг асуудал ший­дэхэд байсан шүү дээ гэж буруугаа чихэх мая­гаар хандахыг үгүйсгэх аргагүй, ийм өнгө аяс харагдаад байна. Ингэж болохгүй ээ, Н.Алтанхуяг Ерөнхий сайд аа. Уг нь улс орныхоо төлөө хийе бү­тээе, өнгөрсөн дөрвөн жил зогсонги байсан томоохон төслүүдийг анхаарч байгаа тань сайшаалтай хэрэг. Дэмжиж байна. Гэхдээ Ерөнхий сайд гэдэг бол улс орны эдийн засаг, аж ахуйн ажлыг нэн даруй шийдэх ёстой хариуцлага­тай хүнээс гадна Ерөнхий сайд Монгол Улсын хам­гийн том улс төрийн албан тушаалын нэг шүү. Улс оронд ардчиллын үндсэн зарчмуудыг яаж уландаа гишгэж байгааг,бусармаг үйлдлүүдийг зүгээр хараад суухгүй, ухаантай, бо­ловс­ролтой хүний хувьд арга хэмжээ авах байх гэж аргаа бараад, горьдлого тасраад таниас гуйж бай­на. АН бүр олуулаа гэж орон нутгийн сонгуулиар сурталдаж байна. Бүрэн хяналтаас гарахыг тэд хүсч байна. Эрээ цээргүй, хяналтгүйгээр олуулаа идэж ууж дуусгана гэж орчуулж болно. МАН-тай бол ярих юм алга, ерөөсөө бүтэхгүй гэдгээ бүрэн харуулсан.

-Ингэхэд Монголын улс төр учир зүйгээ олох­гүй самуурч, манан дунд төөрч будлиад байна уу?

-Манан гэдгийг өмнө нь МАН, АН-тай холбож байсан бол одоо олигар­хийн манан бүр намаг болчихоод байна. Олигар­хийн намагт живж гүйц­лээ. Эцсийн амьсгал тас­ра­­хаас өмнө Шударга ёс эвслийн цөөн хүмүүсийн дэвшүүлээд байгаа санал санаачлагыг дэмжээч ээ. Ингэж байж намаг бал­чигаас гарна.

-Та хэнээс ч айж эмээх­гүйгээр шударга үгийг шуудхан хэлдэг. Үүнээс болоод ямар нэгэн дарамт шахалт ирдэг үү?

-Ирэлгүй яахав дээ. Би мөнхийн сөрөг хүчин шиг, ямар ч төр, засгийн үед гудамжинд лаазандаа гэдэг шиг явдаг. Хувь хүнийхээ хувьд улс орон­доо хэрэгтэй зүйл хийхсэн гэж бодолгүй яахав. Юм хиймээр, бүтээмээр бай­на. Гэтэл надад ийм бо­ломж олгохгүй байна. Нүү­рэн дээр нь үнэнийг шуудхан хэлчихдэг хүнд өрөөлийнх ч, өөрийн ч зарим нэгэн сайн бай­даггүй шүү дээ.

-Та яагаад УИХ-ын сон­гуульд өрсөлдөөгүй юм бэ?

-Энэ надаас хамаараа­гүй зүйл болсон гээд л хэлчихье. Илүү дэлгэрэн­гүй яриад яахав. Нөгөө­тэй­гүүр, миний маш их хүндэтгэдэг, Монголын лидер улстөрч гэж үздэг хүн хэлмэгдэлд өртсөн нөхцөлд би хувьдаа ямар ч хамаагүй үнээр нэр дэв­шээд УИХ руу улайран зүтгэх сонирхол ний нуу­гүй хэлэхэд байгаагүй. Яагаад гэвэл, миний нэг­дүгээрт тавьсан зүйл маань Н.Энхбаяр даргыг суллах, улс төрийн хэлмэгдэлд өртсөн гэдгийг олон нийтэд таниулах, хүндэтгэдэг лидерээ дэм­жих нь хамгийн чухал асуудал. Аливаа үндэстэн шилдэг хүмүүсээ хавчиж гадуурхах,хэлмэгдүүлэх, хохироож эхэлбэл мөхө­хийн дохио гэдгийг олон эрдэмтэн мэргэд, түүхч, гүн ухаантнууд ном судар­таа бичсэн байдаг. Мон­голын түүхээс ч харахад Чингүнжав ванг хилсээр Хятадад аваачиж хороо­сон, Х.Чойбалсан, Ю.Цэ­дэнбал нар харь нутагт амиа алдсан гээд жишээ зөндөө бий. Хожим ца­гаатгаж байна гээд хэдэн зуун хөшөө босгоод яах юм бэ. Б.Дашбалбар агсны хэлсэн Амьддаа бие биеэ хайрла хүмүүсээ гэдэг үг шиг үнэн зүйл алга.

Энэ үгийг хүн болгон мартах­гүй байвал Монголын ний­гэм, улс төр илүү цэвэр болж магадгүй. Гэтэл мөнгө, баялаг, зоос гэдэг билгийн нүдийг сохолдог юм байна. Гэхдээ би бусад эх орончдын адил гадаад гүрнүүдийн алсыг харсан стратеги бодлого Монголд нэвтрээд байгааг үгүйс­гэх­гүй. Харин манай том­чууд тусгай эрх мэдэл ав­чихаад үг дуугүй, дуртайяа утсан хүүхэлдэй болж бай­гаа нь Монголын эмгэнэл. Нийгмийн их өөрчлөлт болсон ороо бусгаа онуу­дад 22 жил улс орныхоо төлөө асар их хүнд ачаа үүрэн зүтгэж явсан хүнд хилс хэрэг тулган, бие сэтгэл, эрүүл мэнд,оюун санаагаар нь хохироож байгаа явдлыг гардан зо­хион байгуулагчид монгол үндэстнийхээ өмнө ууч­лалшгүй нүгэл хийжээ гэж шуудхан хэлнэ. Н.Энх­баяр сайн Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхий­лөгч байсан. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. УИХ-ыг удир­даж байхад нь улс оронд хэрэгтэй олон чухал хууль батлагдсан. Улсын Ерөнхийлөгч байхдаа га­даад яваад ирэхдээ хөнгө­лөлтэй зээл, хандив тус­ламж гээд ганзага хоосон­гүй ирдэг байсан тухай олон сайн мэдээ сонсож байлаа. Өнөөдрийнх шиг Иранд очоод булш бунхан үзээд, шарилын газрыг эргээд ирлээ гэсэн мэдээ сонсч байгаагүй гэдгээ шулуухан хэлчихье. Сайн ажиллаж байсан улсын­хаа Ерөнхийлөгчийг шо­ронд хийчихсэн. Энэ нь дэлхий даяар шившиг болж байна шүү дээ. Түү­нээс гадна хийх ажилгүй, ямар ч боловсролгүй, бү­тээсэн материаллаг зүйл­гүй, амны салиа нь ари­лаа­гүй хэдэн сагсуу залуус өдөржингөө интернэтэд цагаа нөхцөөж, дэмий балай зүйл бичиж байна.

Н.Энхбаярыг Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөн­хийлөгч хийж байсан одоо бол оо ш дээ, ямар шуналтай юм бэ гэж хэлж байгаа нь харин ч өөрсдөө ямар Монголоо алдчихсан юм бэ. Монголчууд эрт дээр үеэсээ ийм сэтгэхүй­тэй байгаагүй шүү. Зарим залууст хатуухан хэлэхэд, гэрийнхээ хэдэн тавгыг олигтойхон угаачихаж ча­дах­гүй байж өдөржин шөнөжин компьютерийн өмнө наалдчихдаг, наад захын мэдээллийг шүүж чадахгүй, толгой тархи нь төлөвшөөгүй байж хүнийг доромжилж бичдэг. Энэ нь Монголын хүн болгоны оюун санааг хордуулж гүйцлээ. Арай хэтэрхий байна. Нэргүй коммент дээр бүдүүлэг, хараалын үг хэрэглэж болохгүй гэх зэргээр бага зэргийн хя­налт тавих нь зөв. Гэхдээ үүнийг далимдуулаад сай­туу­дыг нэгмөсөн арчиж хаях бодлого явуулж бо­лох­гүй гэдгийг дахин хэлье.

-Улс оронд хамгийн их тулгамдаад байгаа асууд­лыг хэрхэн засч залруул­маар байгаа талаар суд­лаа­чийн хувьд та юу хэлэх вэ?

-Юуны түрүүнд, хүн бүхний анхаарлыг татаад байгаа хэлмэгдүүлэлтийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна. Хоёрду­гаарт, хэвлэл мэдээллийн­хэнд үзүүлж байгаа дарамт шахалтаа зогсоох хэрэг­тэй. Сөрөг хүчнийхээ үгийг сонсох нь чухал. Шударга ёс эвслийн тө­лөө­лөл цөөн хүнийхээ үгийг сонсч, илүү хүндэт­гэлтэй хандаж, тэдний санаа бодлыг аливаа асуу­далдаа шингээж шийдэж хэрэгжүүлж байгаасай гэж хүсч байна. Түүнээс биш хэдэн сандал ширээ, ал­бан тушаал,квот хуваари­лах маягаар эвсэж ажил­лах юм бол бид дахиад л юуг ч өөрчилж чадахгүй. Эвсэлд тооны хувьд бага байгаа ч гэсэн цөөнхийн хамтрагч гэдэг бол ний­гэм­тэйгээ илүү ойрхон олон түмэнтэйгээ хүйн холбоо нь тасраагүй, илүү соргог байдаг. Илүү олон болсон улс төрийн хүчин хүссэн хүсээгүй дээшээ­гээ гарчихсан учраас бо­дит амьдралаас холдчих­дог. Ийм учраас олонх болсон улс төрийн хүчин цөөнх хамтрагчийнхаа са­на­лыг илүү хүндэтгэлтэй хүлээж авах ёстой. Яагаад гэвэл,тэднээр дамжин нийг­­мийн дуу хоолой очиж байгаа.

-Сүүлийн үед улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо эрс нэмэгдлээ.Энэ удаа­гийн орон нутгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ихэнх нь бүсгүйчүүд байна?

-Ар гэрээ авч явсан, амьдралын ухаан, турш­лага хуримтлуулж, өөрс­дийгөө боловсруулж чад­сан нийгмийн томоохон хэсэг бол эмэгтэйчүүд байдаг. Шилжилтийн ороо бусгаа 9О-ээд оноос хойш боловсорч чадсан бүсгүйчүүд маань одоо улс орондоо зүтгэх цаг үе нь бодит байдал дээр зайлш­гүй ирж байна.

-Өөрийг тань хурц дайчин үгтэй, шүүмжлэгч гэдгээр хүмүүс сайн мэднэ. Харин хувь хүний тань хувьд тэр бүр сайн мэдэхгүй байх?

-Би Улс төр, стратеги судлалын төв ТББ-ын захирлаар ажилладаг. Аль ч улс төрийн хүчин, нам, эвсэл, улстөрчдөд зөвлөгөө өгч, энэ чиглэлээр хамтарч ажилладаг. Гэхдээ эсрэг тэсрэг үзэл бодолтой хү­мүү­сийн дунд гүйгээд бай­даг гэж ойлгож болох­гүй л дээ. Бодит судалгаа­ны үр дүнг л үнэн зөвөөр хүмүүст хэлдэг. Үүнийг хэрхэн хүлээж авах нь тухайн хүний асуудал. Өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд улс төрийн процесс судлаад яг мэр­гэж­лийн хүний үүднээс яаж ажиллах ёстой вэ гэ­дэгт хувь нэмрээ оруул­сан. Онолын хэдэн сурах бичиг, ном, гарын авлага бичих биш улс төрийн яг үйл явдлыг, практик дээр ямар байгааг судалсан. Улс төрд хэвшмэл болсон хэлц үг, ойлголтуудыг то­дор­хой хэмжээгээр нэм­сэн. Тухайлбал, олигархи дэглэм, бялуу хуваах гэхч­лэн миний гаргасан үг одоо бүр улс төрийн хүрээ­нийхний дунд хэвшмэл болчихоод байгаа. Ийм үг олон бий. Хувь хүнийхээ хувьд эгэл жирийн монгол эмэгтэй. Шударга бус зүй­лийн хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй, ийм зүйлд үнэхээр дургүй. Ба­гаасаа л, 10 жилд байхдаа л ангийн атаманууд охидыг, чац багатай, сул дорой хөвгүүдийг дээрэлхэхэд дуугүй өнгөрдөггүй нэгэн байлаа.

Б.Болд

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button